“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ

МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус хурлаар зөвлөлийн гишүүд 2026 оны сүүлийн хагаст хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нээлттэй хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд татварын 1%-ийн хөнгөлөлтийн зохицуулалтын талаар болон хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллахаар албан ёсоор тохиролцов.

МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба Тогтвортой хөгжил“ зөвлөлд Монголын эдийн засгийн гол салбаруудад бизнес эрхлэн явуулдаг тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд гишүүнээр нэгдсэн байдаг юм.

Эдгээр гишүүн компаниуд нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан бүтээлч бөгөөд хариуцлагатай бизнесийн соёлыг улс орон болон орон нутгийн түвшинд хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллаж байна.