(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ТОП-100 ААН”-ийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ

2026/06/15 0

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, улс орны эдийн засгийн гол тулгуур болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулан өргөмжлөл гардуулах ёслол боллоо.

Уг жагсаалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсэг хуулиар баталгаажсан албан ёсны тоо баримтад үндэслэн, нээлттэй шалгуураар гаргасан байна.

Энэ удаагийн шинэчлэлээр ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс гадна тэдгээртэй өрсөлдөхүйц дараагийн 200 компанийн мэдээллийг нэмж оруулан, хамрах хүрээг өргөжүүлснээрээ онцлог болов.

Баялаг бүтээгчдийн улс орны эдийн засагт оруулсан хувь нэмэр, гол үзүүлэлтүүд тогтвортой өсөлт үзүүлж, үндэсний эдийн засгийн чадавх бэхжиж байгааг илтгэлээ. ТОП-100 компанийн нийт борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 73 хувийг дангаар эзэлж байна.

Мөн тэдгээрийн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж, 8 их наяд төгрөгт хүрсэн нь улсын татварын нийт орлогын 30 хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Нийгмийн хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 85 мянган хүнийг баталгаат ажлын байраар хангаж байгаа нь улсын хэмжээний нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж байна.

Бизнесийн хэлбэрээр нь авч үзвэл тус жагсаалтад нийт 86 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 14 хувьцаат компани (ХК) багтсан бөгөөд байршлын хувьд 67 аж ахуйн нэгж нь Улаанбаатар хотод, 19 нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байна. Салбарын бүтцээр авч үзвэл уул уурхай, олборлолт, худалдаа, санхүү даатгал, боловсруулах үйлдвэрлэл болон мэдээлэл холбооны салбарын компаниуд жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд ерөнхий эрэмбээр Оюутолгой ХХК, Монголын Алт МАК ХХК, ХААН Банк ХК, Энержи Ресурс ХХК, Голомт Банк ХК-ууд эхний байруудад шалгарчээ.

Арга хэмжээнд оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал хувийн хэвшлийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийж байгаагаа тэмдэглэв. Тэрээр УИХ-д өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон түүнийг дагалдуулан 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтыг цөөлж, төрийн оролцоог хязгаарлах бодлого баримталж байгаагаа дурдсан юм. Түүнчлэн олон жилийн турш шинэчлэгдээгүй байсан татварын тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийж, ил тод, дарамтгүй, дэмжлэгт суурилсан ухаалаг систем рүү шилжихээ илэрхийллээ.

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, ТОП-100 компаниуд нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэйг онцлоод, танхимын зүгээс бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Ийнхүү улсын нийт татварын орлогын 30 хувь, ДНБ-ий 73 хувийг дангаар бүрдүүлж буй ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн бие даасан байдлын гол тулгуур, хөдөлгөгч хүч болохоо дахин нотоллоо.

 

Тус арга хэмжээний үеэр шилдэг аж ахуйн нэгжүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Жамбаацамц, ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Дэд захирал Ч.Баттулга нар гардуулан өгөв.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25