МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

МҮХАҮТ-ын удирдлагууд танхимын дэргэдэх бизнесийн 18 зөвлөлийн дарга нартай уулзалт хийлээ. Тус зөвлөлүүд нь салбарын бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн байгууллагуудын мэдээлэл солилцоог дэмжих, нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Энэхүү уулзалтаар зөвлөлийн дарга нар үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлох, бизнесийн орчинд нөлөөлөх хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар хувийн хэвшлийн байр суурийг нэгтгэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн орчны шинэчлэлд хувийн хэвшлийн оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргав.