(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГАРАЛ ҮҮСЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ

2026/06/10 0

Франц Улсын Парис хотноо энэ оны зургаадугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Олон Улсын Худалдааны Танхим (ICC) болон Дэлхийн Танхимуудын Холбоо (WCF)-ноос зохион байгуулсан Олон Улсын Гарал Үүслийн Гэрчилгээний зөвлөл болон Дэлхийн АТА карнейн зөвлөлийн уулзалтад МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хулан амжилттай оролцоод ирлээ.

Парис хотод төвтэй, 1919 онд байгуулагдсан, өдгөө 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Худалдааны Танхим нь дэлхийн бизнесийн хамгийн том төлөөллийн байгууллага бөгөөд чөлөөт, шударга худалдааны орчныг бүрдүүлэх, бизнесийн нийтлэг стандарт тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус уулзалтад 42 улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, гарал үүслийн гэрчилгээ олгох практик туршлагаа хуваалцлаа.

Энэхүү хурлын үеэр Монгол Улсын гадаад худалдааны салбарт нэгэн чухал үйл явдал болсон нь МҮХАҮТ-аас олгодог экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг тус хорооны удирдах зөвлөлд танилцуулан баталгаажуулсан явдал байв.

Улмаар МҮХАҮТ нь "ICC WCF CO" олон улсын магадлан итгэмжлэлийн сүлжээнд албан ёсоор нэгдэж, тус нэр хүндтэй шошгыг ашиглах бүрэн эрхийг авснаар уг сүлжээний 43 дахь гишүүн улс боллоо. Энэхүү сүлжээнд нэгдсэнээр Монгол Улсаас экспортлогдож буй бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олон улсад илүү найдвартай баталгаажиж, хил дамнасан худалдааны урсгал ямар нэгэн саадгүй, тасралтгүй үргэлжлэх томоохон боломж бүрдэж байна.

Мөн зургаадугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд үргэлжлэн хуралдсан Дэлхийн АТА Карнейн зөвлөлийн хуралд 44 орны 60 гаруй төлөөлөгч цугларч, Австри, Канад, Швейцар, Хятад, Францын Парис Иль-де-Франц бүс болон Нидерландын худалдааны танхимуудыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо.

Уг хурлаар онцолсон гол шинэчлэл нь энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Европын Холбооны 27 улс болон Швейцар, Норвеги, Их Британи зэрэг 30 гаруй оронд "Цахим АТА карней" систем албан ёсоор хэрэгжиж эхэлсэн явдал байв. Зөвхөн зургаадугаар сарын 1-нээс 7-ны хооронд гэхэд олон улсын хэмжээнд 4,362 цахим АТА карней олгогдоод байгаа бөгөөд анхдагч улс орнууд өөрсдийн сайн туршлагаа бусад оролцогчидтой хуваалцсан байна.

Энэхүү шинэ систем нь цахимжсан улс орнууд руу бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар, гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх үйл ажиллагааг урьд өмнөхөөсөө илүү хялбарчилж байгаа юм. Үйлчлүүлэгчид АТА карней олгогч байгууллагаас өөрийн ID болон PIN кодыг хүлээн авч, зориулалтын аппликэйшнд нэвтрэн мэдээллээ оруулснаар хилээр нэвтрэх үед гаалийн байцаагч цахимаар баталгаажуулж, улмаар аялал дуусах үед тус байгууллагад мэдэгдэх замаар бичиг баримтын бүх процессыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, цаг хугацаа болон зардлыг үлэмж хэмнэх боломжтой болжээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05