(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА ХИЙХ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026/06/04 0

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг 2026 оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр баталгаажуулсантай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт мэдээлэл, танилцууга хийх сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулсан энэхүү  арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар оролцож үг хэлэв.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээлтийн үгэндээ, энэхүү Түр хэлэлцээр нь Монгол Улсын хувийн хэвшлийнхнээс, ялангуяа уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгчдийн хувьд гадаад зах зээлээ тэлэх, ОХУ болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын 180 гаруй сая хэрэглэгчтэй томоохон зах зээлд тарифын дарамтгүйгээр нэвтрэх түүхэн боломж гэдгийг онцолсон юм.

Тэрээр хэлэлцээрийн үр шимийг бизнес эрхлэгчид бодитоор хүртэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, стандарт, техникийн зохицуулалтыг нутагшуулах зэрэг бэлтгэл ажлыг ирэх долдугаар сарын 22-ны өдрөөс өмнө шуурхай, бүрэн хангах шаардлагатайг тэмдэглэв.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, саяхан Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох баримт бичиг болон “Хамтарсан замын зураглал”-д гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын уул уурхайн бус экспортыг дэмжих, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болох Оросын Холбооны Улс, Казахстан, Беларусь, Киргиз, Армени улсын зах зээлд тарифын хөнгөлөлттэйгөөр гаргах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж байгаагаараа стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын гадаад худалдааны гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 27.2 тэрбум ам.долларт хүрснээс ЕАЭЗХ-ны таван гишүүн улстай хийсэн худалдаа 2.9 тэрбум ам.долларыг эзэлж байна. Гэвч үүний 96.6 хувь буюу 2.8 тэрбум ам.долларын худалдааг зөвхөн ОХУ-тай хийсэн бөгөөд ЕАЭЗХ-той хийж буй нийт худалдааны тэнцэл 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай (экспорт, импортын харьцаа 97:3) байна. Өнөөгийн байдлаар манай нийт экспортын 93 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, уул уурхайн бус экспорт ердөө 7 хувийг эзэлж байна. ЕАЭЗХ-准ы улсуудын зүгээс манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд 15–50 хувийн импортын өндөр татвар ногдуулдаг, техникийн зохицуулалтын шаардлага өндөр, тохирлын гэрчилгээ авахад 4–6 сар зарцуулдаг зэрэг нь экспортын гол хүндрэлүүд болж байв.

Харин энэхүү Түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсаас экспортлох 375 нэр төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг 100 хувь тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулахаар тохиролцжээ. Судалгаагаар ЕАЭЗХ-ны улс руу хийх экспорт 24.2 хувиар нэмэгдэж, ДНБ 0.02 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарсан байна. Тухайлбал, үхэр, хонь, ямааны хөлдөөсөн болон хөргөсөн мах, дайвар бүтээгдэхүүн, чацарганы тос, зөгийн бал, сахартай болон сахаргүй хуурай сүү зэрэг стратегийн чухал бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээний квот болон тарифын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж бүрдэж байна.

Уг семинарын модератороор МҮХАҮТ-ын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын (ГХБББГ) дарга Э.Бадамхорол ажиллаж, илтгэлүүдийн хэлэлцүүлгийг чиглүүлэн хөтлөв.

Семинарын эхний илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн яамны ХХЭХАБГ-ын зөвлөх Э.Нямбаяр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” сэдвээр тавьж, хэлэлцээрийн ерөнхий агуулга, стратегийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Үргэлжлүүлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг “Евразийн зах зээлд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход анхаарах асуудлууд” сэдэвт илтгэл тавьж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход тулгардаг мал эмнэлэг, ариун цэвэр, ургамлын хорио цээрийн (SPS) шаардлагыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлбарлав.

Түүнчлэн уг Түр хэлэлцээрийн хүрээнд үүсэж болзошгүй аливаа маргааныг үр дүнтэй, ил тод шийдвэрлэх зорилгоор тусгай маргаан шийдвэрлэх механизмыг бий болгосон талаар Монголын Олон Улсын Арбитрын нарийн бичгийн дарга Ш.Бүжинлхам “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн маргаан шийдвэрлэх механизм” сэдэвт илтгэл тавив.

Мөн Гаалийн ерөнхий газрын Татвар орлогын газрын дарга Н.Цолмон “Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудал” сэдвээр тавьж, тариф, гарал үүслийн баталгаажуулалтын шинэ горимын талаар мэдээлэл өгөв.

Үүний дараа МҮХАҮТ-ын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн Гарал үүслийн дүрэм” сэдэвт илтгэлийг танилцуулж, бизнес эрхлэгчдэд Форм-А маягтыг ашиглах зааварчилгаа, гарал үүслийг хэрхэн зөв мэдүүлж баталгаажуулах хууль эрх зүйн дүрэм журам болон анхаарах практик зөвлөмжүүдийг өгсөн юм.

Мөн ЕАЭЗХ-ны нутаг дэвсгэрт мөрдөгддөг техникийн зохицуулалт, стандартын шаардлага (ТР ТС / ТР ЕАЭС), Тохирлын мэдэгдэл болон Тохирлын гэрчилгээг бүрдүүлж, EAC баталгааны тэмдэг авах үйл ажиллагааны талаар СХЗГ-ын Ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг “Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудад мөрдөж байгаа техникийн зохицуулалт, стандартын тухай” сэдвээр, Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Мөнхбат “Итгэмжлэл-Үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх нь” сэдвээр тус тус дэлгэрэнгүй илтгэл танилцууллаа.

МҮХАҮТ нь хэлэлцээрийг анх хэлэлцэх шатнаас эхлэн ЭЗХЯ болон холбогдох байгуулгуудтай хамтран хувийн хэвшлийнхнээс гарсан саналыг тогтмол хүргүүлж ажилласан бөгөөд 100 гаруй бизнес эрхлэгчээс 2 удаагийн санал асуулга авч үр дүнг төр засагт танилцуулсан байна. Хэлэлцээр батлагдсанаас хойш бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх чиглэлээр 10 гаруй сургалт, уулзалтыг зохион байгуулаад байгаа бөгөөд ОХУ болон Казахстан улсад хийсэн бизнес айлчлалуудын хүрээнд зохион байгуулсан форумд Монголын 133 аж ахуйн нэгжийн 160 гаруй төлөөлөгчийг хамруулж, түншлэлийн холбоо тогтоожээ. Өнөөгийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж ЕАЭЗХ-ны зах зээлд мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, төмс, лууван, монгол гэр, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрийн тэжээвэр амьтны хоол, хуш модны самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох зорилгоор МҮХАҮТ-аас экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг авч байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид Түр хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд дотоодын үйлдвэрлэгчид стандарт, техникийн зохицуулалтыг бүрэн хангах, мал эмнэлгийн ариун цэврийг олон улсын жишигт хүргэх, лабораторийн шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх механизмыг шуурхай бүрдүүлэх шаардлагатайг санал нэгтэй илэрхийлэв. Мөн төр засаг бэлтгэл ажлыг бүрэн хангаж, “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг цаг алдалгүй нэвтрүүлж, бодлогын болон санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх нь Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг бодитоор нэмэгдүүлж, гадаад зах зээлд урт хугацаанд тогтвортой байрших үндэс суурь болохыг хуралдаанд оролцсон төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд  онцлон тэмдэглэлээ.

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05