(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ НООС, НООЛУУРЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2026/06/03 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн шинэ даргаар "Монгол Кашмер" ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Эрхэмхүүг сонголоо.

Тэрээр ноос, ноолуурын салбарт 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд салбарын хөгжил, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн туршлагатай юм. Хурлаар зөвлөлийн үйл ажиллагааны цаашдын чиглэл, хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар нарийвчлан хэлэлцэв.

Үүний зэрэгцээ, 2021 оноос хойш тус зөвлөлийг амжилттай удирдаж, салбарын эрх ашиг, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Гоёл Кашмер" ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ариунаад хуралд оролцогчид гүн талархал илэрхийлсэн юм.

Хурлын үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар ноос, ноолуурын салбар нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын голлох багана гэдгийг онцолж, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хамтын ажиллагаа болон бодлогын дэмжлэгийг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтойг анхаарууллаа.

МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүд нь тухайн салбарын бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэх, бодлогын өмгөөлөл хийх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажилладаг юм.

Өдгөө танхимын дэргэд 18 салбар зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь 2003 онд байгуулагдсан Ноос, ноолуурын зөвлөл бөгөөд тус зөвлөл нь салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, боломжит шийдлийг тодорхойлох, төрийн байгууллагуудад санал хүргүүлэх, салбарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Хурлын төгсгөлд оролцогчид шинээр сонгогдсон зөвлөлийн дарга Э.Эрхэмхүүд баяр хүргэж, салбарын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадвар, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллахыг хүсэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06