(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

УРИАЛГА

2026/05/29 0

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын /МҮХАҮТ/ дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол улсад гадаад худалдааг хөгжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр “Төвийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган”-ыг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан хотод амжилттай зохион байгууллаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд улс орны хөгжил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө эрхэлж буй ажилдаа хариуцлагатай хандаж, хөрөнгө оруулалтын боломжуудыг нийгмийн эерэг өөрчлөлтөд чиглүүлэхийг зорьдог утгаараа энэхүү чуулган нь цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байна.

Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулах, даяаршилтай хөл нийлүүлэн алхах замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад нэгдсэн билээ. Энэхүү дэлхий нийтийн санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчид төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээнд үндэслэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн, жендэрийн мэдрэмжтэй стратегиар бизнесээ өргөжүүлэх талаар тусгайлан хэлэлцэв.

Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг тэлэх, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогыг  бид дэмжиж, Засгийн газраас өргөн санаачлан хэлэлцүүлж буй Татварын багц хуулийн шинэчлэл болон бизнесийн бусад хуулийн шинэчлэлд дуу хоолойгоо өргөн идэвхтэй оролцож байгааг оролцогчид тэмдэглээд энэ чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөв.

Чуулганд оролцогчдын гаргасан нийтлэг санал санаачилгыг үндэслэн МҮХАҮТ болон Төвийн бүсийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлүүд хамтран дараах асуудлуудыг онцгойлон анхаарч, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон бизнесийн салбарын шийдвэр гаргагчдад хандан уриалж байна. Үүнд:

  • Татварын орчныг тэгш, шударга, тэнцвэртэй, бизнесийн байгууллагын тогтвортой өсөлтийг хангахуйц байдлаар сайжруулах;
  • Эдийн засгийн чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрүүдийн үр дүнд дүн шинжилгээ хийж, импортын татварын зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжих;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл болон төв суурин газраас алслагдмал бүс нутагт бизнес эрхлэгчдийн татвар, хураамж, шимтгэлийг бууруулж, санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх;
  • "Эмэгтэй бизнес эрхлэгч"-ийн нэгдсэн тодорхойлолтыг хуульчлах, “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг батлах, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, яслийн хангамжийг нэмэгдүүлэх;
  • Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг улс орны хэмжээнд бодитой, бүрэн тодорхойлж, гарч буй өөрчлөлтийг хэмжин, хариу арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэх;
  • Кластерын тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэх замаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох.

Энэхүү уриалгыг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвх санаачилга гаргана гэдэгт чуулганы оролцогчид итгэл дүүрэн байгаа бөгөөд энэхүү үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулан, манлайлал үзүүлэхээ илэрхийлж байна.

ТӨВИЙН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

2026 оны 5 дугаар сарын 22                                                                                       Дархан хот 

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05