(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

2026/05/22 0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн лабораториудын чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний үр дүнгийн найдвартай байдлыг олон улсын түвшинд хүргэх шаардлага цаг үеийн захиалга болоод байна. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас зохион байгуулдаг “ISO/IEC 17025:2017 – Лабораторийн менежментийн тогтолцоо” сэдэвт анхан шатны сургалт энэ сарын 21, 22-ны өдрүүдэд дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтад нийт 13 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтыг салбартаа танигдсан туршлагатай сургагч багш Х.Жаргал Д.Хишигжаргал, М.Должинсүрэн, Б.Болортуяа нар удирдан явуулж, онол болон практик хосолсон арга зүйгээр оролцогчдод мэдлэг олгосон юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад олон улсын жишигт нийцсэн, итгэмжлэгдсэн лабораториудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад шинжилгээ, туршилтын үр дүнд тавигдах хяналт, чанарын шаардлага ч улам бүр өсөж байна. Энэхүү сургалтын хөтөлбөр нь дэлхийн жишиг болсон ISO/IEC 17025 стандартыг суурь болгон, лабораторийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг шаталсан байдлаар системтэйгээр хөгжүүлэхийг гол зорилгоо болгожээ.

Энэ удаагийн анхан шатны хөтөлбөрөөр оролцогчид стандартын суурь ойлголтоос гадна дээж хүлээн авалт, бүртгэлийн процесс болон лабораторийн үйл ажиллагаанд хамгийн чухалд тооцогддог мэргэжлийн ёс зүй, нууцлал, баримтжуулалтын талаар нарийвчилсан мэдлэг авсан байна.

Сургалтад хамрагдсанаар мэргэжилтнүүд лабораторийнхоо үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн удирдах, эрсдэлийг үнэлэх, шинжилгээний үр дүнг баталгаажуулах суурь арга барилд суралцсан бөгөөд сургалтаас олгосон сертификат нь цаашид ISO/IEC 17024 стандартад нийцсэн ажилтны баталгаажуулалтын шалгалтад оролцох суурь нөхцөл болох юм.

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06