(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АЗИЙН УУЛ УУРХАЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ФОРУМД МOНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ СУРТАЛЧИЛЛАА

2026/05/18 0

 

БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн уул уурхайн салбарын хамгийн нөлөө бүхий цугларалт болох “V удаагийн Азийн уул уурхайн инновац, хөгжлийн дээд хэмжээний форум”-д МҮХАҮТ-ын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Энэ жилийн чуулга уулзалт “Уул уурхай + Санхүү” хос хөдөлгүүрээр гадаад дахь уул уурхайн өсөлтийн шинэ гарцыг тодорхойлох” гэсэн сэдвийн хүрээнд өрнөсөн бүс нутгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологийн шинэчлэлийг уялдуулан хөгжүүлэх гарцуудыг хэлэлцсэн өндөр түвшний уулзалт болж өндөрлөв.

Тус форумд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон МҮХАҮТ-ын БНХАУ дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, гүйцэтгэх захирал О.Амарболд тэргүүтэй төлөөлөгчид оролцон, “Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаанд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар илтгэл тавилаа. Тэрээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн уур амьсгал, уул уурхайн салбарын бодлогын чиг хандлага, эрх зүйн шинэчлэл болон төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээгдэж буй шинэ боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулав. Ялангуяа манай улсын стратегийн ашигт малтмалын нөөц баялаг, бүс нутгийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг, урт хугацааны хамтын ажиллагааны давуу талуудыг онцлон тэмдэглэсэн нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус форумаар зөвхөн олборлолт бус, уул уурхайн салбарын дижитал шилжилт, ногоон хөгжлийн бодлого, олон улсын санхүүжилтийн шинэ механизм болон хил дамнасан хөрөнгө оруулалтын асуудлуудыг маш өргөн хүрээнд хэлэлцсэн юм.

Форумын үеэр зохион байгуулагдсан бизнес уулзалтууд нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай түншлэл тогтоох бодит боломжийг олголоо.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06