(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилга

2026/05/13 1

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хүрээнд Ногоон бүсийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шаардлагатай түр байгууламж, тохижилт, үзэсгэлэн, арга хэмжээ, үйлчилгээ болон холбогдох менежментийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг, түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад Ногоон бүс, олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн, эвент менежмент, түр байгууламж, павильон, тохижилт, үйлчилгээ, ивээн тэтгэгч татах, хөрөнгө оруулалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.

Нэг. Ажлын хамрах хүрээ

Сонгон шалгаруулалтаар дараах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх этгээдийг сонгоно. Үүнд:

  1. COP17 Ногоон бүсийн ерөнхий зохион байгуулалт, үйл ажиллагааны менежмент;
  2. Түр байгууламж, павильон, асар, тавилга, техник хэрэгслийн зохион байгуулалт;
  3. Үзэсгэлэн, арга хэмжээ, хүлээн авалт, хоол үйлчилгээний зохион байгуулалт;
  4. Ивээн тэтгэгч, түнш байгууллага, хувийн хэвшлийн оролцоог татах менежмент;
  5. Талбайн тохижилт, урсгал хөдөлгөөн, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар;
  6. Цахилгаан, ус, ариун цэврийн түр дэд бүтэц болон аюулгүй ажиллагааны зохион байгуулалт;
  7. Хог хаягдал, цэвэрлэгээ, ногоон стандарт, байгальд ээлтэй шийдэл;
  8. Арга хэмжээний үеийн өдөр тутмын үйл ажиллагаа, хяналт, тайлагнал.

Хоёр. Оролцогчид тавих ерөнхий шаардлага

Оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:

  1. Дотоод, гадаадын хуулийн этгээд байх;
  2. Ижил төстэй олон улсын болон томоохон арга хэмжээ, үзэсгэлэн, эвент менежмент, түр байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
  3. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг, түншлэл татах боломж, чадавхтай байх;
  4. Хүний нөөц, санхүү, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын чадавхтай байх;
  5. Байгаль орчинд ээлтэй, ногоон шийдэл санал болгох боломжтой байх;
  6. Түншлэл, консорциум хэлбэрээр оролцох бол хамтрагч байгууллагын мэдээллийг тодорхой ирүүлэх.

Гурав. Ирүүлэх материал

Оролцогч дараах материалыг ирүүлнэ:

  1. Оролцох хүсэлт бүхий албан бичиг;
  2. Байгууллагын танилцуулга;
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;
  4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;
  5. COP17 Ногоон бүсийг зохион байгуулах ерөнхий концепц, санал;
  6. Ажлыг хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө;
  7. Санхүүжилт, хөрөнгө оруулалт, ивээн тэтгэгч татах санал;
  8. Хүний нөөц, удирдлагын багийн мэдээлэл;
  9. Тоног төхөөрөмж, түр байгууламж, үйлчилгээний боломжийн мэдээлэл;
  10. Санхүүгийн загвар, орлого-зарлагын урьдчилсан тооцоо;
  11. Түншлэлээр оролцох бол түншлэлийн мэдээлэл, хамтрагч байгууллагын танилцуулга;
  12. Бусад нэмэлт материал.

Дөрөв. Материал хүлээн авах хугацаа

Сонгон шалгаруулалтын урилгыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагаас 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл байгууллагын цахим хуудсаар нийтэлж, оролцогчдын материалыг хүлээн авна.

Тав. Материал ирүүлэх хэлбэр

Оролцогчид материалаа дараах цахим шуудангаар ирүүлнэ: cop17greenzone@upri.ub.gov.mn

Материалыг PDF хэлбэрээр, нэгтгэсэн файл байдлаар ирүүлэх бөгөөд цахим шуудангийн гарчигт дараах байдлаар бичнэ: COP17 Ногоон бүсийн сонгон шалгаруулалт

Нэмэлтээр оролцогчийн бүртгэл болон ирүүлсэн материалыг баталгаажуулах зорилгоор цахим бүртгэлийн маягтаар мэдээлэл авч болно.

Оролцогч нь доорх хаягаар хэвэлмэл материалаа хүргүүлж болно.

Зургаа. Хавсралт материал

Сонгон шалгаруулалттай холбоотой ажлын даалгавар, талбайн мэдээлэл, ерөнхий төлөвлөлт болон холбогдох бусад материалыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.

Долоо. Холбоо барих

Цахим шуудан: cop17greenzone@upri.ub.gov.mn
Холбоо барих ажилтан: Х.Долгорсүрэн         
Утас: 86001868
Хаяг: Хангарьд ордон Б блок 908-1 тоот


Жич: Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлага хангасан оролцогчийг дараагийн шатны уулзалт, танилцуулгад урьж оролцуулна.

ХАВСРАЛТ1 НОГООН БҮС ТЕХНИКИЙН ДААЛГАВАР

ХАВСРАЛТ2 НОГООН БҮС АЖЛЫН ДААЛГАВАР

 


Ч.Уранцэцэг
Дэмжиж бна. 1.Говийн бүсэд анхаарах. Жилийн 4 улиралд эрс тэс уур амьсгалтай зундаа намартха 30-40 градус халдаг, өвөлдөө хүйтэн, хавар шороон шуурга 16- 23 ба түүнээс м/ с хурдтай шуурдаг. 2. Өвөлийн утаа агаарыг бохирдуулж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж бна.
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05