GLOBAL VILLAGE SERVICE CENTER-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-д Global Village Service Center-ийн төлөөлөгчид зочилж, Монгол–Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр тус байгууллагын төлөөлөгчид Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаа танилцуулсан бөгөөд Узбекистан болон Казахстан зэрэг орнуудад хил дамнасан аж үйлдвэрийн парк, логистик, хөдөө аж ахуй, дижитал дэд бүтэц болон худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн аж үйлдвэрийн паркуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил дамнасан худалдаа, логистикийн сувгийг өргөжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид хувь нэмэр оруулах асуудлыг онцлон хэлэлцэв. Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээний тогтолцоог сайжруулах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг талууд онцоллоо.
.