АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ “МАСТЕР СУРГАГЧИД” БЭЛТГЭГДЛЭЭ

“Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч” хөтөлбөрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, сургалтыг удирдан зохион байгуулах чадвартай мэргэшсэн сургагчдыг бэлтгэх зорилготой “Мастер сургагч” бэлтгэх сургалтын сүүлийн үе шат /2026.05.01-03/ өдрүүдэд зохион байгууллаа.

МҮХАҮТ нь хосмог сургалтыг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг төлөөлсөн байгууллагынхаа хувьд хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн тогтолцоог төлөвшүүлэх, компани дээрх сургалтын чанарыг хангахад чиглэсэн хүний нөөцийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.

Сургалтыг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Хосмог сургалтын нэгж GIZ “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба сургалтад нийт 17 оролцогч хамрагдлаа.