(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛЫН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД “SIAL CANADA 2026”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХОЙД АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БОЛОМЖ НЭЭЛЭЭ

2026/05/04 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас санаачлан зохион байгуулсан дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Канад улсын Монреаль хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SIAL Canada 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Энэхүү оролцоо нь Монголын хүнс үйлдвэрлэгчдийг Хойд Америкийн зах зээлд таниулах, экспортын шинэ гарцыг нээх, дэлхийн түвшний стандарт, чиг хандлагыг судлах чухал алхам боллоо. “SIAL Canada” нь Хойд Америкийн хүнсний салбарын нэр хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ удаад дэлхийн 55 орны 800 гаруй компани, 23,000 гаруй салбарын мэргэжилтэн, худалдан авагчдыг нэг дор цуглуулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ байв.

Үзэсгэлэнгийн хүрээнд МҮХАҮТ-аас зохион байгуулсан бизнес уулзалтууд нь оролцогч компаниудад бодит үр дүн авчирсан чухал хэсэг байлаа. Монгол Улсаас Монреаль хотод суугаа Өргөмжит консул Пол Лэми, Оттава хот дахь Элчин сайд Э.Сарантогос нар Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болов.

Мөн Канад-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон “Trade Facilitation Office (TFO) Canada” байгууллагатай хийсэн уулзалтууд нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг бодитоор тодорхойлоход чиглэв.

Түүнчлэн сав баглаа боодлын орчин үеийн үйлдвэр болон Канад дахь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын “Cashmere Casa” дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцсан нь бүтээгдэхүүний чанар, стандарт, хэрэглэгчийн шаардлагыг бодитоор ойлгох боломжийг бүрдүүллээ.

“SIAL Canada 2026” үзэсгэлэнд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатараар ахлуулсан Мон-Тува, Гантиг Мах, Амид Ложистик, Мандала Ай Юу, Номад Базаар, Пума Сервис, Чингүүнбат зэрэг компаниуд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулан, олон улсын худалдан авагчидтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны эхлэлүүдийг тавьсан нь онцлох үр дүн байлаа.

Энэхүү оролцоо нь Монголын хүнсний салбарын экспортын чадавхыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлтгэх, улмаар “Монголд үйлдвэрлэв” брэндийн үнэ цэнийг олон улсын тавцанд нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал үйл явдал боллоо.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05