(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХОСМОГ СУРГАЛТЫГ ТАНИЛЦУУЛАХ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/05/01 0

“Орон нутагт хосмог сургалтыг хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх” нээлттэй өдөрлөг, сургалт, семинарууд 2026 оны 4 дүгээр сарын 20–29-ний өдрүүдэд Орхон аймаг дахь Политехникийн коллеж, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллеж, Зүүнхараа Политехникийн коллежид амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд (МБСБ), олон нийт, ажил олгогч нарт хосмог сургалтын тогтолцоог танилцуулах, мөн төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг боловсронгуй болгоход чиглэв.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • Аж ахуйн нэгж, боловсролын байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан зөв төлөвшил, эерэг хандлага, мэргэжлийн өндөр ур чадвартай залуу үеийг бэлтгэх арга замыг танилцууллаа.
  • Аж ахуйн нэгжүүд болон сургалтын байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулж, түншлэлийг бодит хэрэгжилтийн түвшинд ахиуллаа.
  • Политехник коллежуудад мэргэжлийн зөвлөлийг байгуулж, салбарын оролцоог институцийн түвшинд бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцан цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлов.
  • Сонгогдсон мэргэжлүүдийн хүрээнд сургалтын хэрэгцээ, элсэлтийн квотыг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан төлөвлөлтийг эхлүүлэв.

Мөн зөвхөн сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Улмаар боловсролын салбараас бэлтгэгдэх ажиллах хүчний нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо чухал бөгөөд хосмог сургалтын тогтолцоогоор ажиллах хүч бэлтгэх сонирхолтой байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Тус арга хэмжээг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн ТСТМБС-II төсөл хамтран зохион байгууллаа.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16
“ТОП-100 ААН”-ийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ
“ТОП-100 ААН”-ийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ
2026/06/15
ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ЭМЭГТЭЙ ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИХ САНГИЙН (WEIDE FUND) ТӨСЛИЙН DISCOVERY ШАТНЫ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ЭМЭГТЭЙ ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИХ САНГИЙН (WEIDE FUND) ТӨСЛИЙН DISCOVERY ШАТНЫ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/12
МҮХАҮТ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
МҮХАҮТ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2026/06/12
ТОП100 КОМПАНИУДЫГ ТОДРУУЛАН ӨРГӨМЖИЛНӨ
ТОП100 КОМПАНИУДЫГ ТОДРУУЛАН ӨРГӨМЖИЛНӨ
2026/06/12
УНГАР УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСАД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ, АРГА ХЭМЖЭЭ
УНГАР УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСАД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ, АРГА ХЭМЖЭЭ
2026/06/12
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА
2026/06/11
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГАРАЛ ҮҮСЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГАРАЛ ҮҮСЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
2026/06/10