(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХОСМОГ СУРГАЛТЫГ ТАНИЛЦУУЛАХ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/05/01 0

“Орон нутагт хосмог сургалтыг хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх” нээлттэй өдөрлөг, сургалт, семинарууд 2026 оны 4 дүгээр сарын 20–29-ний өдрүүдэд Орхон аймаг дахь Политехникийн коллеж, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллеж, Зүүнхараа Политехникийн коллежид амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд (МБСБ), олон нийт, ажил олгогч нарт хосмог сургалтын тогтолцоог танилцуулах, мөн төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг боловсронгуй болгоход чиглэв.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • Аж ахуйн нэгж, боловсролын байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан зөв төлөвшил, эерэг хандлага, мэргэжлийн өндөр ур чадвартай залуу үеийг бэлтгэх арга замыг танилцууллаа.
  • Аж ахуйн нэгжүүд болон сургалтын байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулж, түншлэлийг бодит хэрэгжилтийн түвшинд ахиуллаа.
  • Политехник коллежуудад мэргэжлийн зөвлөлийг байгуулж, салбарын оролцоог институцийн түвшинд бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцан цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлов.
  • Сонгогдсон мэргэжлүүдийн хүрээнд сургалтын хэрэгцээ, элсэлтийн квотыг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан төлөвлөлтийг эхлүүлэв.

Мөн зөвхөн сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Улмаар боловсролын салбараас бэлтгэгдэх ажиллах хүчний нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо чухал бөгөөд хосмог сургалтын тогтолцоогоор ажиллах хүч бэлтгэх сонирхолтой байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Тус арга хэмжээг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн ТСТМБС-II төсөл хамтран зохион байгууллаа.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06