(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийнхэн үнээ нэмэхгүй, төр татварын зохицуулалт хийхээ амлалаа

2020/02/18 1

Коронавирусын тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хил хааснаар хүнсний гол нэрийн бараа, амны хаалтны үйлдвэрлэлт, нийлүүлэлт ямар байгаа, нөөц, татан авалтад ямар хүндрэл учирч байгаа асуудлаар УИХ-ын дарга Б.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

МҮХАҮТ-аас эдгээр үйлдвэрлэгч, импортлогчидтой удаа дараа уулзаж, саналуудыг нэгтгэн УИХ, холбогдох газруудад хүргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаас гарсан саналуудыг мөн нэгтгэн УИХ-д дарга хүлээлгэн өгч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг тоймлобол,

  • Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх
  • Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах
  • Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх
  • Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэх

УИХ-ын дарга Б.Занданшатар, "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана. Маргааш энэ асуудлаар өргөтгөсөн хурал хийнэ" гэлээ.

“Мөнхийн Тун” ХХК ТУЗ-ийн дарга Д.Батхишиг: Амны хаалтны түүхий эдийн үнэ 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн байна. Амны хаалтны гаалийн татварыг чөлөөлсөн ч түүхий эдийн татварыг чөлөөлөөгүй нь үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал болон хорионы хугацаанд түүхий эдийн татварыг чөлөөлж өгнө үү.

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржханд: Монгол Улс жилд 240.000 тонн гурил хэрэглэдэг. Үүнд 360.000 тонн улаанбуудай шаардагддаг. Өнөөдрийн байдлаар 12.000 тонн гурил, 45.000 тонн улаанбуудайн нөөц байна. Энэ нь 2, 3-р сард л хүрэлцээтэй. Оросоос авч байгаа буудайны үнэ нэмэгдсэн. Бид үнээ нэмэхгүйг хичээж байгаа ч үндсэн өртөг нэмэгдээд байна. Стратегийн хүнс гэдгэээрээ буудайн татвар дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид улсын хэмжээнд 3 сарын гурил, буудайны нөөцтэй байхыг хуульчилмаар байна.

Сүү ХК-ийн Ерөнхий захирал Мандхай: Малчдын сүү хомсддог өвлийн улиралд манай түүхий эдийн тодорхой багахан хувийг импортын хуурай сүү эзэлдэг. Хуурай сүүн дээр гааль, НӨАТ нийлээд 15,5 хувийн татвар төлж байна. Үүнийг хорионы хугацаанд, одоо сүү эрэлттэй байгаа энэ үед хойшлуулах боломж байгаа юу? Мөн банкууд долларын зээлээ хаасан байна, хүү шимтгэл өндөр байна, хугацааны алданги тооцож байгааг анхаарна уу.

Баяржавхлан ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мэндбаяр: Оросоос татаж байгаа цагаан будааны үнэ өндөр, Вьетнамаас авч байгаа шилжүүлэн ачилт Хятадад үүссэн нөхцөл байдлаас болж маш их хугацаа алдаж байна. Гаалийн татварыг төлөхгүй гэж байгаа биш төлнө, гэхдээ 2 сараар ч юм уу хойшлуулж, эхний борлуулалт хийсний дараа төлөх байдлаар зохицуулж өгнө үү.

“Алтан жолоо” Группын Ерөнхийлөгч В.Энхбаатар: Стратегийн хүнс болох гурил будаа зэргээс бусад хүнсний бүтээгдэхүүний 2,3 сарын нөөц бий. Хэрвээ компаниуд гурил будааг их хэмжээгээр татаж оруулж ирвэл бүтээгдэхүүний илүүдэлд орж алдагдал хүлээж магадгүй гэж болгоомжилж байгаа учир гаалийн татвар, тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь валютын өсөлттэй шууд холбоотой болохоор ханшийн өсөлтийг барихад яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй.

“Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл: Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрийн хувьд түүхий эд материалын сарын нөөц байгаа бөгөөд сарын дараа нөөцгүй болох эрсдэл байна. Манай үйлдвэрийн хувьд хамгийн анх үнээ нэмэхгүй гэж олон нийтэд зарлаж, үйлдвэрлэгч олон оо бас уриалсан. Иймд, үнэ ээ огт нэмээгүй, нэмэхгүй ч хичээж ажиллаж байгаа. Хэцүү нөхцөл байдал үүссэн энэ үед засгийн газраас дэмжлэг үзүүлэн стратегийн бүтээгдэхүүн болох гурил, тос, элсэн чихэр, будаа, буудай зэрэг бүтээгдэхүүнүүдийн татваруудыг 2-3 сар чөлөөлчихвөл үйлдвэрлэгч бид нарт их нэмэр болох юм.

нефьт хийний салбарынхан
нефьт хийний салбарынхан үнээ өсгөх биш буулгаж уралдаж байна. сургууль цэцэрлэг, хоолны газрууд хаагдаж Автомашины хөдөлгөөн эрс багассанаар орж ирж байгаа түлшээ буулгаж авч чадахгүй агуулахууд нь дүүрэн байгаагаас алдагдал хүлээгээд ч хамаагүй түлшээ зарах гэж үнээ буулгаж уралдаж байна. вагоноо буцаахгүй бол бол хоног хоногоор торгууль төлж байна. үүний цаана зээл хүү цалин ... гэх мэт олон олон асуудал байгаа ш дээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06