(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЭКСПО-2020” Дубай Дэлхийн үзэсгэлэнд оролцуулах бараа бүтээгдэхүүнийг ЭКСПО зохион байгуулах хорооноос тавьсан чанар стандартын дагуу харгалзан үзэж сонгон шалгаруулж авна

2020/02/18 0

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд “ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн “БОЛОМЖ – шинэ үйлдвэр, шинэ ажлын байр, боловсрол, санхүүгийн нөөц, засаглал; ХӨДӨЛГӨӨН – тээвэр логистик, дижитал харилцаа холбоо, аялал жуулчлал, судалгаа шинжилгээ; ТОГТВОРТОЙ БАЙДАЛ – байгалийн баялаг, уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, хот төлөвлөлтийн тогтвортой байдал, барилгажилтын орчин, байгалийн эко систем болон төрх байдал” гэсэн гурван гол сэдвийн дор зохион байгуулагдах юм. 

АНЭУ-ын “ЭКСПО 2020”- дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах ерөнхий хорооноос санал болгож буй 380м.кв үзэсгэлэнгийн талбайд Монгол Улсыг иж бүрэн сурталчлан оролцоход Гадаад харилцааны яам, МҮХАҮТанхим хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үзэсгэлэнгийн хугацаанд Монгол Улсын түүх дурсгалын үнэт үзмэрүүд, соёл, ёс заншил, үндэсний бичиг, өв уламжлалыг танилцуулахаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай болон үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд танилцуулах юм. Үзэсгэлэнгийн сувинер шоп нь 20 м.кв талбайд багтах бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүнд хамаарахгүй болно.  

“ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсаа иж бүрэн сурталчлах үйл  хэрэгт Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгон шалгаруулалт бараа хүлээн авах хугацаа 2 дугаар сарын 18-наас 3 дугаар сарын 06 хүртэл МҮХАҮТ дээр хүлээн авна:  

Дараах шаардлагыг хангаж буй бараа бүтээгдэхүүн, загвар, дээж үзэсгэлэнд оролцох боломжтой. Үүнд:

  • Олон улсын стандартад нийцсэн сав, баглаа, боодолтой байх, 
  • Бүтээгдэхүүний хаяг, шошго, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэг, тэмдэглэгээ Англи хэл дээр хийх, 
  • Бүтээгдэхүүн тус бүр олон улсын GS1 нийгэмлэгийн зураасан кодтой байх, бүтээгдэхүүний савалгаа тус бүрд зураасан кодыг унаж, гээгдэхээргүй байрлуулсан байх, 
  • Өнгө, үзэмж, чанар, стандарт, эдэлгээний шаардлагыг хангасан байх, 
  • Байгаль, цаг уурын онцлогт тааруулсан байх, / Экспо болох газар халуун, чийглэг уур амьсгалтай/
  • Ачиж тээвэрлэхэд  эвдэрч гэмтхээргүй зориулалтын хайрцаг, савалгаатай байх, хайрцаг болон савлагааны гадна элдэв бичиг, зураг, тэмдэглэгээгүй байх,
  • Үзэсгэлэнд оролцуулах бараа бүтээгдэхүүнийг ЭКСПО зохион байгуулах хорооноос тавьсан  чанар стандартын дагуу харгалзан үзэж сонгон шалгаруулж авна, 

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газар
Мэргэжилтэн Д.Ууганбаатар
Утас: (976) 77277070 (4), 99915000  
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn, uuganaa9009@gmail.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06