МҮХАҮТ НЬ “ОЛОН УЛСЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН БАЙГУУЛЛАГА (IOE)-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
2026/04/02 0

МҮХАҮТ нь 2024 онд зохион байгуулагдсан 112 дах удаагийн Олон улсын хөдөлмөрийн чуулганы үеэр Олон Улсын Ажил Олгогчдын Байгууллагад элсэх хүсэлтээ гаргаад байсан бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 27-нд зохион байгуулагдсан тус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлаар 100 хувийн саналаар дэмжигдэн албан ёсны гишүүн болсон байна.
Олон Улсын Ажил Олгогчдын Байгууллага нь 1920 онд байгуулагдсан, 140 гаруй орны 150 гаруй ажил олгогчдын төлөөллийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн, 50 сая аж ахуй нэгжийг төлөөлсөн Дэлхий нийтийг хамарсан ажил олгогчдыг төлөөлөх хамгийн том нэгдэл юм.
Энэхүү байгууллагад элсэн орсоноор:
- Монгол Улсын бизнесийн дуу хоолойг олон улсын бодлогын хэлэлцүүлгүүдэд хүргэх;
- Далайд гарцгүй болон байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засагтай улсуудад тулгамдаж буй асуудлуудыг олон улсад таниулах;
- Хөдөлмөрийн хууль, эрх зүйн шинэчлэл, БОНЗ-ийн шаардлага, комплаенсын чиглэлээр дэлхийн түвшний мэдлэг, туршлагаас суралцах;
- Ажил олгогчдыг худалдааг хөнгөвчлөх, нийлүүлэлтийн сүлжээ, хил дамнасан бизнесийн чиглэлээр мэдлэг хуваалцах боломжоор хангах;
- Дэлхийн болон бүс нутгууд дахь улс орнуудын танхимууд, ажил олгогчдын байгууллагуудтай шууд харилцаа тогтоох;
- Хамтарсан төсөл, донорын түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх гэх мэт чухал ач холбогдолтой юм.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ