(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“1 ХУВИЙН ТАТВАР – НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2026/03/27 0

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, уулзалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний эхэнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар нар их сургуулийн судалгааны ажлыг эдийн засгийн эргэлтэд оруулахын чухлыг онцолсон бол Татварын ерөнхий газрын улсын байцаагч Л.Алтан-Эрдэнэ хуулийн дагуу 1 хувийн татварын хөнгөлөлтийг хэрхэн эдэлж, шинжлэх ухааны төсөлд хөрөнгө оруулах боломжийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тус хэлэлцүүлэгт “Хувийн хэвшил-Их сургуулийн сургалт, судалгаа, инновацын хамтын үнэ цэнэ, нийгмийн өгөөж” сэдвээр илтгэл тавьж, бизнесийн орчны өөрчлөлт, бүтээмж болон технологийн шилжилтийн талаар чухал мэдээллүүдийг өглөө. Тэрээр илтгэлдээ “Монголын бизнесийн орчин – 2023” судалгааны дүнг онцолсон бөгөөд бизнес эрхлэгчид их сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллах нөхцөл байдлыг 2.92 гэж үнэлсэн нь 2020 онтой харьцуулахад 1.0 хувиар буурсан үзүүлэлт болохыг дурдсан юм. Мөн салбарын хэмжээнд хүний нөөцийн хомсдол нүүрлэж, нийт оролцогчдын 39% нь мэргэжлийн ажилчдыг, 32% нь инженер техникийн ажилчдыг олдоц хангалтгүй гэж үзэж байгааг тэмдэглэв. МҮХАҮТ-ын зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2024 онд “Хосмог сургалтын нэгж”-ийг байгуулсан байна. Одоогийн байдлаар 19 сургалтын байгууллага, 86 компанитай хамтран 1286 суралцагчийг ажлын байран дээр нь сургаж байгаагаас гадна ААН-үүдэд зориулсан “Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн технологийн шилжилт ба ирээдүйн ур чадварын талаар хөндөхдөө дэлхийн компаниудын 69% нь төсвийнхөө 10-20 хувийг хиймэл оюун ухаанд (AI) зарцуулж байгааг онцлоод, 2030 он гэхэд өгөгдлийн шинжилгээ, машин сургалт болон шинийг эрэлхийлэх чадвар хамгийн чухал болохыг сануулсан юм. Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр Татварын 1 хувийн хөнгөлөлтийг боловсрол, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгааг дурдаж, их сургууль-бизнесийн түншлэлийг шинэ шатанд гаргах бүрэн боломжтойг илэрхийллээ.

Мөн энэхүү хэлэлцүүлгийн бодит үр дүн болж Монгол Улсын үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК болон “Өв Соёл Үйлдвэр” "GP Bright" ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.  

Энэхүү түншлэл нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалтыг бодит ажил, жишиг загвар болгон хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон санаачилга бөгөөд олгогдсон санхүүжилтийг судалгаа, инновацыг дэмжих, тэргүүлэх чиглэлийн оюутнуудад тэтгэлэг олгох, их сургуулийн стратегийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тохиролцов.

Ийнхүү үндэсний компаниуд татварын хөнгөлөлтөө нийгэмд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болгох шинэ соёл, зөв жишгийг төлөвшүүлж, ШУТИС-ийн сургалт, судалгаа, инновацын экосистемийг шинэ шатанд гаргах түүхэн хамтын ажиллагаа эхэлж байна.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05