(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ САЙД НАРЫН 14 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ЭМЭГТЭЙЧҮҮД БА ХУДАЛДАА” САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026/03/26 0

Бүгд Найрамдах Камерун Улсын нийслэл Яундэ хотноо зохион байгуулагдсан Дэлхийн худалдааны сайд нарын 14 дүгээр чуулга уулзалтын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулсан “Эмэгтэйчүүд ба Худалдаа” салбар хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Тус хуралд Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл болон “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих төсөл”-ийн оролцогч, “Анааш” брэндийн захирал Б.Анхмаа нар оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдийн олон улсын худалдаанд оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага, санал солилцов.

Хуралдааны үеэр дэлхийн дөрвөн улсад хэрэгжиж буй “WEIDE” сан төслийн үр дүн, “SheTrades” санаачилга, мөн худалдаа дахь жендерийн тэгш байдлыг дэмжих механизмын талаарх танилцуулгыг хийсэн юм. Мөн “100 WEIDE Women Said” интерактив тэмцээн зохион байгуулагдаж, дөрвөн улсын багууд эмэгтэйчүүдийн цахим худалдааны туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаарх санал асуултын хамгийн түгээмэл хариултыг таах замаар өрсөлдсөн бөгөөд Монгол Улс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт, гарц шийдлүүдийг хамгийн оновчтой тодорхойлж оролцлоо.

МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл хэлэлцүүлгийн явцад Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, тэднийг олон улсын төсөл хөтөлбөртэй холбох чиглэлээр танхимаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашид экспортын чиг баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Энэхүү оролцоо нь Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, экспорт, цахим худалдааны чиглэлээрх туршлагаа олон улсын түвшинд таниулах чухал алхам боллоо.

Гэрэл зургийг www.wto.org сайтаас ашигласан болно. 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06