(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР НЬ БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ ГАРЦ БОЛНО

2026/03/19 0

Монгол, Казахстаны бизнес форумын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яамны Тэргүүн дэд сайд Айжан Бижанова хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээлээ.

Уулзалтын эхэнд Тэргүүн дэд сайд хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх стратегийн зорилт тавьж буйгаа онцолж, үүнд хүрэхэд Казахстан улсын зүгээс нэмүү өртөг шингэсэн 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх, экспортын даатгал болон санхүүжилтийн уян хатан нөхцөлийг санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр ялангуяа хүнс, барилгын материал, металлурги болон химийн үйлдвэрлэлийн салбарт түншлэлийг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаад, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулагдах Түр зуурын чөлөөт худалдааны хэлэлцээр нь 370 гаруй нэр төрлийн барааг татваргүй нэвтрүүлэх түүхэн боломж болохыг тэмдэглэв.

Бизнес эрхлэгчдийн зүгээс тавьсан тээвэр логистикийн хүндрэл болон тарифын бус саад тотгорын талаарх асуултуудад А.Бижанова дэлгэрэнгүй хариулт өгөхдөө Орос, Хятадаар дамжин өнгөрөх тээврийн коридорыг оновчтой болгох, агаарын тээврийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар бодлогын түвшинд нягт ажиллаж байгааг онцоллоо. Мөн Монголын компаниудад хандан Казахстаны "QazTrade" экспортын дэмжлэгийн төв болон санхүүгийн институтуудтай шууд холбогдож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хэлээд, стандарт болон чанарын баталгааг олон улсын түвшинд уялдуулах нь бизнест саад биш, харин итгэлцлийн гүүр болох ёстойг дурдсан юм.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06