(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТӨРИЙН АЙЧЛАЛЫН ХҮРЭЭНИЙ БИЗНЕС ФОРУМУУД, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БА БОДИТ ҮР ДҮН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026/03/11 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад улс орнуудад хийсэн төрийн айчлалууд нь дипломат харилцаанаас гадна үндэсний бизнес эрхлэгчдийг дэлхийн зах зээлд хөтлөх томоохон гүүр болсныг МҮХАҮТ-аас онцолж байна. Тухайлбал, 2025 оны хугацаанд Турк, Чех, Польш, Киргизстан, Тажикистан, Энэтхэг болон Итали зэрэг долоон улсад зохион байгуулагдсан бизнес форумууд нь эдийн засгийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох чухал платформ боллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, төрийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд өрнөж буй эдгээр форум нь бизнесийн байгууллагуудын шууд харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт болон худалдааны шинэ боломжийг нээхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд, цаашид форумын бодит үр нөлөөг үнэлж, илүү оновчтой төлөвлөх нь чухал болохыг онцлов.

Эдгээр форумын хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүд гадаадын түншүүдтэйгээ шууд харилцаа тогтоож, Чех улсад 6.3 сая доллар, Польш улсад 8 сая еврогийн үнийн дүнтэй худалдааны гэрээнүүдийг амжилттай үзэглэсэн нь манай экспортын чадавхыг илтгэж байна.

Танхимын зүгээс бизнес аялалд оролцогчдын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгаагаар нийт оролцогчдын дийлэнх нь эдгээр арга хэмжээг маш өндөр үр өгөөжтэй гэж үнэлсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 59.6 хувь нь шинэ түнштэй танилцсан бол тал гаруй хувь нь бизнесийн шинэ санаа, инновацийг эх орондоо нэвтрүүлэх боломжийг олж харсан байна.

Ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарынхан энэхүү бизнес аялалд хамрагдсанаар олон улсын стандартад нийцсэн түншлэл тогтоож, Италийн "SIMEST", "UNIC" зэрэг нэр хүндтэй байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь салбарын хөгжилд шинэ түлхэц боллоо.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнес арга хэмжээнүүдийг илүү оновчтой, хүртээмжтэй болгоход анхаарч, байгуулагдсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг бодитоор дэмжин ажиллахаар төлөвлөж байна. Энэхүү судалгааны үр дүн болон бизнес форумуудын амжилт нь Монгол Улсын бизнес эрхлэгчид дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг баталж байгаа бөгөөд Танхимын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, гадаад зах зээлд гарах замыг улам бүр өргөжүүлэн ажиллах юм.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06