БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫН СТРАТЕГИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

МҮХАҮТ-ын Бизнес академиас аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын чадавхыг бэхжүүлэх, стратегийн төлөвлөлтийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 05–06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын явцад байгууллагын урт болон дунд хугацааны зорилгыг тодорхойлох, бодитой хэрэгжих стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн танилцуулж, оролцогчдод системтэй мэдлэг олгосон юм.

Мөн стратеги төлөвлөлтийн орчин үеийн арга зүй, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилгыг тодорхойлох арга барил, байгууллагын дотоод болон гадаад орчны шинжилгээ хийх (PESTLE, SWOT зэрэг) аргачлал, мөн стратеги төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжилтийг хянах арга барилыг онол, практик хосолсон байдлаар танилцуулсан ба хувийн хэвшлийн байгууллагын төлөвлөлт, бодлого, стратеги хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох албан хаагчид сургалтад хамрагдан, байгууллагынхаа стратеги төлөвлөлтийг үр дүнтэй боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа нэмэгдүүллээ.