(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ГАДААД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ПРАКТИК ШИЙДЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/03/03 0

МҮХАҮТ болон Эдийн засаг, хөгжлийн яам хамтран зохион байгуулж буй "Нээлттэй өдрүүд" арга хэмжээний хоёр дахь өдөр "Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудлууд" сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээг нээж ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, бодлогын зохицуулалтыг онцолсон бол МОУА-ын дарга С.Энхцэцэг гадаад худалдааны гэрээг мэргэжлийн түвшинд байгуулж эрсдэлээс сэргийлэх болон маргааныг арбитраар шийдвэрлэх баталгааны талаар тэмдэглэн хэллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлэг гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах суурь асуудлууд, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын арга замууд болон практик туршлага, хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлэх эрх зүйн орчин болон арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх үйл явц гэсэн гол сэдвүүдийн хүрээнд өрнөсөн юм.

Б.Мөнх-Эрдэнэ (ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга) "Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээний тухай" илтгэл тавьж, төрөөс хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах, бодлогын түвшинд хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

С.Энхцэцэг (МОУА-ын Дарга) "Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрх зүйн зохицуулалт" сэдвээр илтгэл тавьж, гаргасан шийдвэрийг бодит ажил хэрэг болгох олон улсын болон дотоодын эрх зүйн баталгааг танилцуулав.

М.Шинэбаяр (МОУА-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) "Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавьж, олон улсын хэлцэл байгуулахад гаргадаг түгээмэл алдаанууд болон эрсдэлийг хэрхэн удирдаж, хууль эрх зүйн хүрээнд өөрсдийгөө хамгаалах практик зөвлөмжүүдийг өглөө.

Ш.Бүжинлхам (МОУА-ын Нарийн бичгийн дарга) "Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх арга хэрэгслүүд" сэдвээр илтгэл тавьж, бизнес эрхлэгчид маргаан үүссэн тохиолдолд ямар механизмыг сонгож ажиллах нь илүү үр дүнтэй болох талаар мэдээлэл өгөв.

Э.Байгал (МОУА-ын Арбитрч) "Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин, практик туршлага" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, маргаан шийдвэрлэх явцад гардаг практик сорилтууд болон тэдгээрийг даван туулсан бодит жишээнүүдээс хуваалцлаа.

Н.Батдорж (МОУА-ын Нарийн бичгийн дарга) "Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитраар шийдвэрлэх нь" сэдвийн хүрээнд илтгэл тавьж, арбитрын хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, давуу талуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Арга хэмжээний төгсгөлд  хэлэлцүүлэг өрнөж оролцогчид гадаад худалдааны гэрээ байгуулахад анхаарах практик алхмууд, хөрөнгө оруулалтын маргаанаас урьдчилан сэргийлэх арга зам болон арбитрын шийдвэр гүйцэтгэлийн талаар сонирхсон асуултдаа экспертүүдээс шууд хариулт авснаар өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05