(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд танд хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу

2020/01/30 0

“Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээр”-ийг ашиглахтай холбоотойгоор бизнес эрхлэгч танд хүндрэл, бэрхшээл тулгарч байвал та бидэнд хандана уу.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээр” /Japan- Mongolia Economic Partnership Agreement/ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлд 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжоор хангагдсан юм.

Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанаас хойш хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэж, Монгол Улсаас Япон Улсад экспортлож буй барааны нэр төрөл, хэмжээ өсч, мөн Япон Улсаас Монголд Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, түүний ашиглалтыг сайжруулахад уг хэлэлцээрийн мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй саад, тотгорыг бууруулах нь нэн чухал билээ.

Хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулж үндэсний экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд МҮХАҮТ нь Гадаад харилцааны яам (ГХЯ)-тай хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч Монгол Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгууллахыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг цахимаар авахаар шийдвэрлээд байна.

Иймд тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал, хүсэлт, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаарх мэдээллийг энэ оны 02 сарын 15-ны дотор МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Мөнхзулд доорх хаягаар хавсралтыг бөглөн ирүүлэхийг хүсье.

Хавсралт

Утас: (976) 99036193
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Жич: Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтэд тусгагдсан зарим нийтлэг асуудлуудыг ГХЯ-аар дамжуулан айлын талд тавьж шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаар МҮХАҮТ-аас төлөвлөж байгаа болно.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06