(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БҮТЭЭМЖ БА УР ЧАДВАР” ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ ЭРИНИЙ ГАРЦЫГ ТОДОРХОЙЛЛОО

2026/03/02 0

 “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү” арга хэмжээний хүрээнд “Бүтээмжтэй, ур чадвартай ажиллах хүч бэлтгэх, нэмэгдүүлэх боломж, арга зам” сэдэвт панел хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав төр, хувийн хэвшил, боловсролын салбар болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, Монгол хүний бүтээмжийг дэлхийн түвшинд хүргэх, ур чадварын зөрүүг арилгах шийдлүүдийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан судалгааны өгөгдөл Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж бүс нутгийн болон дэлхийн дунджаас бага байгааг харууллаа. 2023 оны байдлаар нэг ажилласан цагт ногдох гарцаар манай улс 17.5 долларын бүтээмжтэй байгаа нь Япон улсаас 3.0 дахин, БНСУ-аас 2.6 дахин бага үзүүлэлт юм. Энэ нь иргэдийн амьдралын чанар, цалин хөлсний өсөлтөд шууд саад болж буй гол хүчин зүйл болж байна. Мөн IMD World Talent Ranking 2025 тайлангаар Монгол Улс талентийн өрсөлдөх чадвараараа 69 орноос 69-р байранд буюу хамгийн сүүлд жагссан бөгөөд ялангуяа "Хөрөнгө оруулалт ба хөгжүүлэлт" болон "Бэлэн байдал" гэсэн үзүүлэлтүүд маш доогуур гарсан нь боловсролын систем зах зээлийн шаардлагад нийцэхгүй байгааг гэрчиллээ.

Тэнгэр ТВ-ийн гүйцэтгэх захирал А.Ундрал чиглүүлсэн тус панел хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир залуучуудын ажилгүйдэл 12.9 хувь буюу нийт дунджаас 2.7 дахин өндөр байгааг онцолж, боловсролын систем ажил олгогчийн шаардлагад нийцсэн практик ур чадвар олгоход чиглэх ёстойг тэмдэглэв. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн тогтвортой өсөлт, инновацийг нэвтрүүлэх гол хөдөлгүүр болохыг тодорхойлсон бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав бизнесийн салбарт бүтээмж нэмэгдсэнээр цалин нэмэх бодит боломж бүрддэг ч өнөөдөр боловсролын байгууллагуудын бэлтгэж буй боловсон хүчин болон бизнесийн бодит эрэлт хоёрын хооронд "ур чадварын ангал" байгааг шүүмжлэв. Түүнчлэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, ажлын байран дээрээ тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх нь бүтээмжийг өсгөх суурь нөхцөл болохыг хэлсэн бөгөөд ажил олгогчийн төлөөлөл (М-Си-Эс групп) төгсөгчдийн 70 гаруй хувь нь ур чадвараа зөвхөн ажил дээр гараад олж авч байгаа нь дадлагын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд чанаржуулах шаардлагатайг харуулж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын хөрөнгө оруулалтыг эрэлттэй мэргэжил рүү чиглүүлэх, ажлын байран дээрх сургалтыг дэмжих, залууст мэргэжлийн чиг баримжааг олгоход төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатайг дүгнэн гаргалаа. Энэхүү арга хэмжээ нь хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд Монгол Улс "ур чадвар, мэдээлэл, бүтээмж"-ийг хослуулан тогтвортой өсөлтөд хүрэх ёстойг бататгасан чухал алхам болов.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05