(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙН СОЁЛЫГ ТҮГЭЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЛЭЭ

2026/02/26 0

МҮХАҮТ болон ХЭҮК хамтран орон нутгийн салбар танхимуудын удирдлага, менежерүүдийг чадавхжуулах, бизнесийн салбарт хүний эрхийн соёлыг түгээх “Сургагч багш бэлтгэх” хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа бизнесийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, бодит үр дүнгийн жишээнүүдийг дурдсан юм. Тухайлбал, "Траст Трейд" ХХК хүний эрхийн магадлан шинжилгээ хийж, ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр ажлын бүтээмжээ 20 гаруй хувиар өсгөж чадсан нь бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайлал болохуйц сайн туршлага болж байна гэдгийг тэрээр онцлов.

Мөн нээлтэд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцон орчин үеийн бизнесийн амжилт зөвхөн ашгаар бус, хүний эрхийг хэрхэн дээдэлж байгаагаар хэмжигддэг болсныг тэмдэглээд, хүнд ээлтэй, ёс зүйтэй бизнес байх нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол шалгуур болохыг хэллээ. Цаашид орон нутгийн сургагч багш нараараа дамжуулан хүний эрхийн ойлголт, хандлагыг салбар бүрд таниулах олон талт ажлыг тогтвортой хэрэгжүүлэхээс гадна ХЭҮК-той байгуулсан санамж бичгийн хүрээнд гишүүн байгууллагууддаа хүний эрхийн чиглэлээр олон ажил төлөвлөж буйгаа дурдлаа.

Сургалтын эхний өдөр байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, бизнесийн хүрээнд хүний эрхийг хангах олон улсын стандарт болон "Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим"-ын талаарх хөдөлмөрлөх эрхийн асуудлууд, тэр дундаа ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан танилцууллаа. Оролцогчид ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл болон албадан хөдөлмөрийн шинжийг таньж сурахаас гадна ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх арга зүйд суралцсан юм.

Мөн бизнесийн үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах 10 зарчим болон энэ чиглэлээрх хувийн хэвшлийн байгууллагын үүрэг, оролцоог багийн ажлаар дамжуулан гүнзгийрүүлэн судалсан бол сургалтын өөр нэг чухал хэсэг нь хүний хувийн мэдээллийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагааны мэдээллийн аюулгүй байдлын талаарх боловсролыг оролцогчдод олгож байгаараа онцлог байлаа.

Сургалтын төгсгөлд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцогчдод сертификат гардуулсан юм. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, бизнесийн салбарт хүний эрхийг дээдлэх зарчмыг онцлон сануулаад бизнес гэдэг бол зөвхөн ашиг олох хэрэгсэл биш, харин хүн төвтэй үйл ажиллагаа бөгөөд нийгмийн хариуцлага, хүний халдашгүй эрх дээр тогтдог болохыг хэлэв.Тэрээр монгол хүний эрх чөлөөний омогшил, тусгаар тогтнолын үнэ цэнийг яруу найргийн мөрүүдтэй холбон тайлбарлав. Ялангуяа, "Нуур амгалан бол нугас амгалан" хэмээх гүн ухааныг дурдаж, эрх чөлөөг эрмэлзсэн, эрхэмлэсэн ард түмэн гэдэг нь зөвхөн дууны шүлэг бус, өдөр тутмын ажлын байран дээрх хүнийг дээдлэх соёл, хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах хариуцлага болохыг энгийнээр дүгнэн хэллээ.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид өөрсдийн орон нутаг, салбар нэгжүүддээ хүний эрхийн соёлыг түгээх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21