"Rex" гэж юу вэ? Европын холбоо-руу экспортонд ашиглах нь сургалт боллоо
Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж, түүнийг Монгол улс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн (ЕХ)-ны REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан МҮХАҮТ-аас аж ахуйн нэгж, экспортлогч, тээвэр зуучийн байгууллагуудад зориулж "REX гэж юу вэ? ЕХ-руу REX-ийг ашиглах нь" сургалтыг зохион байгууллаа.
ЕХ-руу бараа бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг 30 гаруй аж ахуйн нэгжийн 40 гаруй бизнес эрхлэгчид болон төлөөллүүд оролцлоо.
Уг сургалтыг нээж ГХЯ-ны ЭЗХАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхбаатар ЕХ-ны нэмэлт хөнгөлөлтийн ерөнхий систем, түүний хэрэгжилт, Монгол улсаас ЕХ-руу экспорт хийж буй дүн мэдээ танилцуулж мэдээлэл хийлээ.
МҮХАҮТ-ыг Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Хулан ЕХ-ны бүртгэгдсэн экспортлогчдын системд хэрхэн бүртгүүлэх, бүртгүүлэх журам, бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар танилцууллаа.