(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСААС ЕАЭЗХ-НЫ ОРНУУД РУУ 367 НЭР ТӨРЛИЙН БАРААГ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

2026/02/12 1

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хамтын ажиллагаа, тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлууд гол байр суурийг эзэлж байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар (2025.12.12) соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр манай улсын экспортлогчдод гадаад зах зээлд өрсөлдөх бодит боломжууд нээгдэж байна.

Хэлэлцээрийн хамрах хүрээ:

Тус хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болох:

Оросын Холбооны Улс

Бүгд Найрамдах Казахстан Улс

Бүгд Найрамдах Беларусь Улс

Бүгд Найрамдах Армени Улс

Бүгд Найрамдах Киргиз Улс руу экспортлох 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх боломж бүрдэж байна.

Хөнгөлөлтөд багтсан бараа бүтээгдэхүүнүүд: 

Хэлэлцээрт тусгагдсан, тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад дараах салбарын бүтээгдэхүүнүүд багтсан болно. Үүнд:

Хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн: Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн;

Хөнгөн үйлдвэр: Ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн;

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: Арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд.

Энэхүү түр хэлэлцээр нь Монгол Улсын үйлдвэрлэгчдэд 180 гаруй сая хэрэглэгчтэй Евразийн зах зээлд татварын таатай нөхцөлөөр нэвтрэх, улмаар гадаад худалдааны тэнцвэрийг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Холбоотой баримт бичгүүд:

МОНГОЛ УЛС БОЛОН ЕАЭЗК, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР

КВОТТОЙ БОЛОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТАРИФТАЙ БАРААНЫ ЖАГСААЛТ

 

 


Алтан Уяа
Эдгээр улсуудад бараа яаж гаргах вэ.уул нь энэ дагуу бараа гаргавал сайхан байна
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06