(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ОХУ-ЫН ЭКСПОРТЫН ТӨВ (РЭЦ)-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026/02/11 0

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваар ахлуулсан бизнесийн томоохон төлөөлөгчид багтан ажиллаж байна. Тус группт Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч, импортлогч 30 гаруй компанийн 60 орчим бизнес эрхлэгч оролцож байгаа юм.

Бизнес эрхлэгчид хөрш орны экспортын дэмжлэгийн тогтолцоо, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарахад үзүүлдэг цогц үйлчилгээний туршлагаас судалж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжуудыг судлах зорилгоор ОХУ-ын Экспортын төв (РЭЦ)-д зочиллоо. Уулзалтын эхэнд РЭЦ-ийн удирдлагууд тус төвийн үйл ажиллагааны үндсэн загвар болон Оросын аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг төрийн оролцоотой мэргэжлийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. РЭЦ нь экспортлогчдод зөвхөн зөвлөгөө өгөөд зогсохгүй, экспортын санхүүжилт, даатгал, банкны баталгаа гаргах зэрэг санхүүгийн бодит хөшүүргүүдийг нэг дороос санал болгодог байна. Мөн олон улсын зах зээлийн нарийвчилсан судалгааг хийж, тухайн улсын стандарт, техникийн зохицуулалтад бүтээгдэхүүнийг нийцүүлэх, үзэсгэлэн яармагт оролцох зардлыг хөнгөлөх зэргээр компаниудын гадаад зах зээлд нэвтрэх зардлыг бууруулдаг болохыг онцоллоо.

Ялангуяа ОХУ-ын экспортлогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад нэгдсэн имижээр таниулах зорилготой "Made in Russia" үндэсний брэндийн хэрэгжилт, түүний хүрээнд олгогддог баталгаажуулалт болон сурталчилгааны механизмуудын талаар талууд дэлгэрэнгүй санал солилцов. Энэхүү систем нь тухайн бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд итгэл даахуйц, чанартай гэдгийг илтгэх гол тэмдэг болдог байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хувьд уул уурхайн бус экспортыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад ийм төрлийн мэргэжлийн бүтцийн дэмжлэг, санхүүгийн даатгалын тогтолцоо нэн шаардлагатай байгааг тэмдэглээд, РЭЦ-ийн туршлагыг дотооддоо нутагшуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэхүү айлчлал нь Монголын бизнес эрхлэгчид Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, мөн тус улсын экспортын санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглан хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ боломжуудыг нээж байгаагаараа ач холбогдолтой юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16
“ТОП-100 ААН”-ийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ
“ТОП-100 ААН”-ийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ
2026/06/15
ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ЭМЭГТЭЙ ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИХ САНГИЙН (WEIDE FUND) ТӨСЛИЙН DISCOVERY ШАТНЫ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ЭМЭГТЭЙ ЭКСПОРТЛОГЧДЫГ ДЭМЖИХ САНГИЙН (WEIDE FUND) ТӨСЛИЙН DISCOVERY ШАТНЫ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/12
МҮХАҮТ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
МҮХАҮТ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2026/06/12