(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

2026/02/10 0

ОХУ-ын Москва хотноо 2026 оны 2 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан өндөр түвшний семинар амжилттай зохион байгуулагдлаа. Евразийн эдийн засгийн комиссын (ЕЭЗК) байранд болсон уг арга хэмжээ нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг техникийн саад тотгорыг арилгахад чиглэв.

Семинарын эхэнд ЕЭЗК-ын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев болон Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал нар "1+9" хэлбэрээр хоёр талын уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн асуудлуудыг хэлэлцлээ. Үүний дараа ЕЭЗК-ын Худалдаа хариуцсан сайд Андрей Слепнёв семинарыг нээж, ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд байгуулагдсан Худалдааны түр хэлэлцээрийн гол заалтууд, хэтийн төлөв болон хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацааны талаар нэгдсэн танилцуулга хийв.

Семинарын үндсэн хэсэгт ОХУ-ын салбар хариуцсан удирдах албан тушаалтнууд Монголын бизнес эрхлэгчдэд чиглэсэн танилцуулгыг хийв.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд М. Маркович хэлсэн үгэндээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг дэмжих нь хоёр улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болохыг онцлов. Тэрээр энэ салбарт хамтын ажиллагааны асар их нөөц боломж байгааг тэмдэглээд, Монгол Улсаас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд Оросын тал бэлэн байгааг илэрхийлсэн юм.

Монголын экспортлогчдод тулгардаг гол асуудлын нэг болох хяналт шалгалтын талаар Мал эмнэлэг, ургамал хамгааллын холбооны албаны төлөөлөгч А. Даушев дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр амьтан, ургамлын эрүүл ахуйн (SPS) шаардлагуудыг хэрхэн хангах, олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалтыг хэрхэн хийх талаар бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн Холбооны итгэмжлэлийн албаны дарга Д. Волвач ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд мөрдөгдөж буй заавал мөрдөх техникийн зохицуулалтын талаар тайлбарлав. Ингэснээр бүтээгдэхүүний тохирлын үнэлгээг зөв хийлгэх нь бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрэх үндэс болохыг тэрээр онцлон тэмдэглэсэн.

Худалдааны эргэлтийг хурдасгахад гаалийн байгууллагын үүрэг оролцоо чухал болохыг Холбооны гаалийн албаны дэд дарга С. Шкляев дурдлаа. Тэрээр гаалийн хилээр бараа нэвтрүүлэхэд тавигдах шаардлагуудыг танилцуулж, бичиг баримтын бүрдүүлэлтийг цахимжуулах замаар хугацаа хэмнэх, процедурын хүнд суртлыг бууруулах хөнгөвчилсөн арга замуудыг танилцуулсан юм. Семинарын онцлох нэгэн сэдэв нь орчин үеийн цахим зах зээл (Marketplace)-ийн давуу тал байлаа. Евразийн хамгийн том онлайн платформ болох "Wildberries" компанийн Төслийн албаны дарга М. Андреев Монголын үйлдвэрлэгчид борлуулалтаа хил хязгааргүй нэмэгдүүлэх бодит гарцуудыг танилцууллаа.

Семинарын төгсгөлд талууд асуулт хариулт өрнүүлж, хувийн хэвшлийнхэнд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Хаалтын үгийг Сайд Андрей Слепнёв болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С. Даваасүрэн нар хэлж, энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортлогчдод төрийн болон олон улсын байгууллагуудын зүгээс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгосон чухал алхам болсныг тэмдэглэлээ.

МҮХАҮТ-ын гишүүн, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарыг төлөөлсөн 30 гаруй бизнес эрхлэгч энэхүү арга хэмжээнд хамрагдаж, экспортын шинэ гарц, боломжуудын талаар туршлага судалж байна.

Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр
 
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05