(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"BUSINESS BREAKFAST" УУЛЗАЛТААР БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/02/05 0

МҮХАҮТ-ын Их танхимд өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцсон "Business Breakfast" уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав уулзалтыг нээж хэлсэн үгэндээ бизнесийн орчныг сайжруулахад хууль тогтоох байгууллага болон баялаг бүтээгчдийн амьд холбоо хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэв.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар чиглүүлсэн тус уулзалтаар Монголын бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинэчлэлийн асуудлыг голлон хөндлөө.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институтын дарга О.Түмэн-Амар Монголын бизнесийн орчны судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын ачаалал, ажиллах хүчний хомсдол болон инфляцийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр харуулав.

Үүний дараа МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул бизнестэй холбоотой зарим хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санал, дүгнэлтийг танилцууллаа. Тэрээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгэм рүү чиглэсэн эдийн засгийн бодлогыг дэмжих шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс парламентаас бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлого шийдвэрт тусгахад бэлэн байгаагаа хэллээ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчид татварын багц хуулийн хэрэгжилт, Зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийлж, гишүүдээс хариулт авсан юм.

Ялангуяа гааль, татвар, худалдан авах ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, цаашид эрх зүйн орчныг илүү тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатайг онцолж байв.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06