(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД ХОРООНЫ III УУЛЗАЛТ БОЛЛОО

2026/01/30 0

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээр (ЭЗТХ)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Хамтын ажиллагааны дэд хорооны III уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдлаа. 
Уулзалтад Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Ургамал хамгааллын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагын нийт 15 төлөөлөгч, Японы талаас Гадаад хэргийн яам, Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам, Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам, Япон-Монголын Эдийн засгийн хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) зэрэг байгууллагын төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, худалдааны мэдээ, мэдээлэл, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн гэрчилгээ олгодог байгууллагын өөрчлөлт, шинэчлэл, Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжууд, хөтөлбөрүүд болон МҮХАҮТ-аас ЭЗТХ-ийн хүрээнд олгосон экспортын барааны гарал үүслийн гэрчилгээний цахимжуулалттай холбоотой мэдээллүүд хийгдэв. 

Монголын талын оролцогчдын зүгээс ЭЗТХ-ийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЭЗТХ-ийн хүрээнд тодорхой асуудал хариуцахаар заасан дэд хороодыг идэвхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө болон хэрэгжилтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, барааны худалдаа, гарал үүслийн дүрэмтэй холбоотой асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцлов. 

Уулзалтын үр дүнд ЭЗТХ-ийн хэрэгжилтийг илүү бодит, хэмжигдэхүйц эдийн засгийн үр дүнд хүргэх, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжих чиглэлээр хамтарсан санал, зөвлөмжийг боловсруулах, шаардлагатай техникийн уулзалт, арга хэмжээг авч, зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06