(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

2026/01/21 1

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэлтийн газраас “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж буйтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хяналт шалгалтын явцад хуулийн этгээдэд тулгарч буй бодит хүндрэл, бэрхшээлийг сонсох, төрийн хяналт шалгалтын тогтолцоог хэрхэн оновчтой болгох талаар талууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.


Уулзалтын эхэнд ЗГХХГ-ын дарга Б.Батцэцэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг танилцуулсан юм. Тэрээр илтгэлдээ төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар хяналтын давхардал болон хүндрэл чирэгдлийг бууруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тулгарч буй бодит саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй дурдлаа.


Хэлэлцүүлгийн явцад салбар бүрийн төлөөллүүд хяналт шалгалтын практик үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг онцлон хөндөв. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмуудын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас үүдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг тэмдэглээд, шинээр боловсруулж буй хуулийн төслийг бодит нөхцөлд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг аж ахуйн нэгжийн төлөөллүүд онцоллоо.


Тус уулзалтад худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, хүнс, хүнд болон хөнгөн үйлдвэр, мэдээлэл технологийн салбарын төлөөлөл болох аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.


М.Э
Сайн байна уу, төслийг нь оруулж болохгүй юу?
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06