(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол үйлдвэрлэгчийн оюуны өмч Хятадад анх удаа албан ёсоор хамгаалагдлаа

2020/01/22 0

МҮХАҮТ-ын Хятад дахь харилцагч хуулийн фирмээр дамжуулан БНХАУ-ын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-ын патентаа "Түмэн торго" ХХК-ийн захирал Б.Очирням өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс гардаж авлаа.

Ингэснээр Хятадын зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх, өмчийн эрх алдагдсан тохиолдолд гомдол гаргах, үйлдвэрлэлийг зогсоолгох, нөхөн төлбөр нэхэмжлэх онцгой эрх баталгаажсан анхны монгол үйлдвэрлэгч болж байна.

Түүнчлэн тус компани 2017 онд МҮХАҮТ-аар итгэмжлүүлж, "Зохиомжит хэвлэмэл хээтэй торгоны загвар"-ын патентаа
Монголын Оюуны өмчийн газраас авч байсан юм.

Патент авснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дууриамал, хуурамч бүтээгдэхүүн худалдаалахаас сэргийлэх, уг зөрчлийг зогсоох эрх нээгддэг бөгөөд патенттай бүтээгдэхүүнийг бусдад төлбөртэй ашиглуулах, патентаа барьцаалж зээл авах гэхчлэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог.

МҮХАҮТ 1970 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, бусдын оюуны өмчийг хүндэтгэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалттай худалдаа, үйлдвэрлэлийг хуулбарлахгүй байх зэрэгт онцгой анхааран үйлдвэрийн өмч болох патент, барааны тэмдгийн талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах, зуучлал хийх зэргээр ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21