(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/01/09 0

Монгол Улсын төрийн байгууллагууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Монголын төрийн байгууллагууд ба Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтарсан дугуй ширээний уулзалт” зохион байгуулагдлаа.

Уулзалтад Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лиү Жинжи, Монгол дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхимын дарга Кан Дө Чуан нар оролцож, байр сууриа илэрхийллээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлэхдээ, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх түншүүдийн нэг бөгөөд хоёр улсын эдийн засгийн харилцаа олон жилийн турш тогтвортой, бодит үр дүнтэйгээр хөгжиж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрбээр Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө, инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан хөгжлийн бодлого нь Монгол–Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж байгааг дурдав. Мөн Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн цогц шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буйг тэмдэглэж, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг стратегийн салбаруудад урт хугацааны, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн идэвхтэй оролцоо чухал болохыг онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд тулгарч буй бодит асуудлыг хэлэлцэх, холбогдох төрийн байгууллагуудтай санал солилцох зорилгоор энэхүү дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж байгааг онцоллоо. Тэрбээр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, өндөр технологид суурилсан салбаруудыг хөгжүүлэхэд Хятадын хөрөнгө оруулагчдын туршлага, хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг тэмдэглээд, МҮХАҮТ-аас хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодитоор дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дугуй ширээний уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцов.

 Мөн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарцын талаар хэлэлцсэн юм.

Тус уулзалтыг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар чиглүүлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхим хамтран зохион байгууллаа.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21