(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ–ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025/11/26 1

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон Танхимын 15 гишүүн компанийн төлөөлөл Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Монгол–Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон болдог энэхүү уулзалт энэ удаад Улс тунхагласны баярын өдрөөр тохиож, хоёр улсын эдийн засаг, худалдаа, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал арга хэмжээ боллоо.

Уулзалтын нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ, Энэ жил Японы Осака хотод болж буй “Кансай 2025” Олон улсын Экспог онцлон дурдав. Тэрээр Монгол, Японы хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж, зөвхөн эдийн засаг, худалдаагаар хязгаарлагдахгүйгээр техник технологи, ногоон эдийн засаг, дижитал шилжилт зэрэг олон салбарт шинэ шатанд гарч буйг тэмдэглээд МҮХАҮТ эдгээр чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг дэмжин, идэвхтэй оролцохын бэлэн гэдгийг онцоллоо.

Нээлтийн ажиллагаанд Монголын талаас Шадар сайд Х.Ганхуяг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар, Японы талаас Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада, Гадаад хэргийн яамны дэд сайд Т.Шимада, Япон–Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай нар оролцож, хоёр улсын эдийн засгийн стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Монгол, Япон хоёр улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 53 жилийн хугацаанд харилцаа хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж, эдийн засгийн түншлэл тогтвортой өргөжин хөгжиж ирсэн.

Монгол Улс “Осака–Кансай ЭКСПО 2025”-т амжилттай оролцож, “Монгол Улсын асар”-ыг МҮХАҮТ зургаан сарын турш хариуцан ажиллуулсан нь хоёр улсын харилцаанд нэгэн томоохон хувь нэмэр оруулахаас гадна үзэсгэлэнгийн хугацаанд павильоноор нийт 4 сая 21 мянган үзэгч зочилж, Монголын түүх, өв соёл болон орчин үеийн хөгжлийг олон улсад өргөн сурталчлахын зэрэгцээ монголын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэх боломжийг улам тэлсэн байна.

Сүүлийн 30 гаруй жилд Япон Улсаас Монгол Улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт 1.15 тэрбум ам.доллароос давсан бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны эцсийн байдлаар 1.2 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын гишүүн компаниуд болон шинжлэх ухаан, технологийн байгууллагын төлөөллүүд салбарын хамтын ажиллагааны чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүлэв. “Хоргын гол” компанийн захирал Д.Долгоржав “Цөлжилтийн эсрэг” сэдвээр илтгэл тавьж, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, байгаль хамгааллын чиглэлд Монгол, Японы хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг онцолсон бол ШУТИС-ын Проректор Д.Цолмонбаатар “Монгол–Японы шинжлэх ухаан, технологи–аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хөгжил” сэдвээр илтгэл тавьж, хоёр улсын технологийн инновац, инженерчлэлийн интеграцийн шинэ боломжуудыг танилцууллаа. 

Монгол–Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт нь хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, инновац болон ногоон хөгжлийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал уулзалт болж өндөрлөлөө.

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05