(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН “ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2025/11/25 0

 “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зохион байгуулсан “Олборлолтоос Боловсруулалт руу”  үйлдвэр, технологийн паркийн төслийг танилцуулах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл, технологийн салбарт шинэ эргэлт авчрах юм.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцон үг хэллээ. Тэрээр, Уул уурхайн хараат байдлаас гарах, импортын хамаарлыг бууруулахын тулд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, инноваци, технологи зайлшгүй хэрэгтэй. Үйлдвэр, технологийн паркуудыг хөгжүүлж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь энэ замын түлхүүр юм. Ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргавал орлогыг 3-4 дахин өсгөх боломжтой гэдгийг хэлээд Танхимын зүгээс их дээд сургуулиудтай бизнесийн инновацийн таатай орчныг бүрдүүлэх, “Эрдэнэс ҮТП”-тэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, паркийн нэгжүүдэд бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, судалгаа, хөгжлийн төвүүдийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг хэллээ.

Өдөрлөгийн үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын 6 байршилд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах, хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө, төслийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэхүү төсөл нь уул уурхайн салбараас эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх гинжин холбоог бэхжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээхэд чиглэсэн стратеги бөгөөд олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл, технологийн дэд бүтцийг бий болгохыг зорьж байгаа аж.

Арга хэмжээнд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид өргөнөөр оролцож, санал солилцсон бөгөөд төсөлд хамтран ажиллах эрмэлзэл, боломжийн талаар ярилцсан нь онцлог байлаа. Мөн оролцогчдод үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын үр дүн, менежментийн шилдэг туршлага, инновацийн шинэ шийдлүүдийг танилцуулсан нь ихээхэн сонирхол татав.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06