(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ–ИНДОНЕЗИЙН БИЗНЕС ФОРУМ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025/11/19 0

МҮХАҮТ, Бүгд Найрамдах Индонез Улсын Бээжин дэх ЭСЯ-тай хамтран “Худалдаа, хөрөнгө оруулалтын хэтийн төлөв” сэдэвт “Индонез–Монголын бизнес форум”-ыг Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Форумыг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: “Монгол–Индонезийн бизнес форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай хоёр улс 69 жилийн турш найрсаг харилцаагаа тогтвортой өргөжүүлж, улс төр, эдийн засаг, соёлын олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн нь өнөөдрийн уулзалтын суурь болж байна. Монгол, Индонез хоёр бүс нутагтаа стратегийн байр суурьтай, асар их эдийн засгийн нөөцтэй улсууд. Сүүлийн жилүүдэд бидний бизнесийн харилцаа бодит ажил, шинэ санаачилгаар бэхжиж, худалдааны эргэлт тогтвортой өсөж байна. Энэ нь цаашид хамтын ажиллагаагаа илүү том түвшинд гаргах боломж бүрдсэнийг харуулж байна. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, технологийн салбарт өргөн нөөцтэй бол Индонез технологи, инноваци, хөрөнгө оруулалтын чиглэлээр АСЕАН-даа манлайлдаг. Халал махнаас эхлээд хүнсний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, логистик, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд шинэ түншлэл байгуулах боломж биднийг хүлээж байна. МҮХАҮТ хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг бүх түвшинд дэмжиж, хөрөнгө оруулалтын шинэ боломж, шинэ түншлэлийг нээхэд үргэлж бэлэн байх болно" гэдгийг хэллээ. 

МҮХАҮТ-ын ЕНБДарга Б.Саруул: Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар илтгэл тавив.

Сүүлийн жилүүдэд Монгол–Индонезийн худалдааны эргэлт өсөн нэмэгдэж, 2024 онд 51.1 сая ам.доллар, 2025 оны эхний хагас жилд 36.11 сая ам.долларт хүрсэн нь бизнесийн харилцаа тэлж байгааг харуулж байна.

Монголын талаас жонш, ноосон ээрмэл зэрэг бүтээгдэхүүн экспортолж, Индонезийн талаас уул уурхайн техник тоног төхөөрөмж, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, дал модны тос, эмийн бүтээгдэхүүн импортлож байна.

Ийнхүү хоёр улсын эдийн засгийн бүтэц харилцан давуу тал нь хөрөнгө оруулалт, худалдааны шинэ боломжуудыг бодитойгоор бий болгож буйг форумын гол илтгэл, хэлэлцүүлгүүд онцоллоо.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06