(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХУУЛЬ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УРСГАЛ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР

2025/11/18 0

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой бизнес эрхлэгчдийн байр суурь, шийдлийн талаар зөвлөлдөх уулзалтад МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон тамхи импортлогч компаниуд, жижиглэн худалдаа эрхлэгчид оролцсон зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар шинэ зохицуулалтын бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл, үйлдвэрлэлийн бодит боломж, эрсдэлийн талаар санал бодлоо солилцож, дараах байр суурийг илэрхийлэв.

Амт, үнэр оруулагчийг хориглох заалт нь үйлдвэрлэлийн үндсэн горимыг алдагдуулах эрсдэлтэй Хууль санаачлагчдын зүгээс тамхины амт, үнэр оруулагч бодисыг хориглох санал нь үйлдвэрлэлийн суурь технологид харш үзүүлэхээр байна. Амт, үнэр оруулагч нь “амт нэмэх нэмэлт бодис” төдий бус, тамхины чийгшил, холимгийн тогтвортой байдал, бүтээгдэхүүний жорыг хадгалах технологийн зайлшгүй элемент гэдгийг үйлдвэрлэгчид тодотгов.

Энэхүү орцыг хасах нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй болон зах зээлд худалдаалагдаж буй хууль ёсны тамхины үйлдвэрлэлийг техникийн хувьд боломжгүй болгож, бүтээгдэхүүний жор алдагдах, чанар муудах, улмаар үйлдвэрлэл бүрэн зогсох эрсдэлтэй гэж үзэхээс гадна хууль ёсны бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй тохиолдолд зах зээл хоосон үлдэхгүй бөгөөд хяналтгүй, гарал үүсэл нь тодорхой бус, хүнд металл зэрэг хорт бодис агуулсан байж болзошгүй хууль бус бүтээгдэхүүний урсгал нэмэгдэх аюултайг оролцогчид анхааруулав. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахаас гадна хууль ёсны үйлдвэрлэгч, импортлогчдын үйл ажиллагаа, татварын орлогод сөргөөр нөлөөлөхөөр байна.

Мөн оролцогчид анхааруулгын зургуудын талбайг 70 хувьд хүргэх заалт шилжилтийн хугацаагүй нь бодитой бус гэдгийг хэлээд хууль санаачлагчдын савлагаан дээрх анхааруулгын зургуудын эзлэх талбайг 70 хувьд хүргэх саналд бизнес эрхлэгчид зөвшөөрч болох ч хэрэгжүүлэх хугацаа тогтоогоогүй нь боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгааг хэллээ. 

Тамхины савлагааг гадаадад хэвлэдэг тул шинэ цилиндр, шинэ материал захиалах, үйлдвэрлэлийн шугамыг тохируулах зэрэг бүх үйл явцын дарааллыг харгалзан үзвэл үйлдвэрлэлийн цикл шинэчлэхэд дор хаяж 1.5 жил шаарддаг. Шилжилтийн хугацаа тогтоохгүй бол үйлдвэрлэл зогсож, улмаар худалдааны цэгүүдэд хууль ёсны, татвар төлдөг бүтээгдэхүүний хомсдол бий болох, хуурамч худалдааны эрсдэл нэмэгдэх нь тодорхой байна.

Оролцогчид хуульд өөрчлөлт оруулахдаа үйлдвэрлэлийн техник, логистикийн нөхцөлд тулгуурласан, бодит хугацаатай зохицуулалт хийх шаардлагатайг санал нэгтэйгээр илэрхийлэв. Шинэ савлагааны загвар гаргах, хэвлэгч үйлдвэрийн дараалалд орох, материал татан авах, бүтээгдэхүүн шинэчлэх, түгээлтэд шилжих зэрэг бүх үе шат тодорхой хугацаа шаарддаг бөгөөд эдгээрийг үл харгалзсан зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагааг саармагжуулах эрсдэлтэй гэж үзжээ. Шинэ зохицуулалт нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой ч үйлдвэрлэлийн технологи, техникийн нөхцөл, зах зээлийн бодит байдалтай уялдахгүй бол хэрэгжих боломжгүй болохыг онцоллоо.

Хэрэв зохицуулалтыг нэн даруй, шилжилтийн хугацаагүйгээр хэрэгжүүлбэл хууль ёсны үйлдвэрлэл зогсож, хууль бус бүтээгдэхүүний урсгал нэмэгдэх, улсад төвлөрөх татварын орлого буурах, бизнесийн орчин тогтворгүй болох зэрэг эрсдэл гарна гэж мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд бизнесийн төлөөллүүд дараах шийдлүүдийг санал болголоо. 

1.Шинэ шаардлагуудыг хэрэгжүүлэхэд 18–24 сарын шилжилтийн хугацаа тогтоох

2.Амт, үнэр оруулагч бодисын техникийн ангилал, стандартыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхой болгох

3.Хууль боловсруулах шатанд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол зөвлөлдөх механизм бий болгох хэрэгтэйг хэллээ. 

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05