(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ӨӨРӨӨР СЭТГЭЕ” УРИАН ДОР ЧАНАРЫН ХӨГЖИЛ, ИННОВАЦИЙГ ДЭМЖИВ

2025/11/14 0

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний чанарын чуулган–2025” энэ жил арав дахь удаагаа “Өөрөөр сэтгэе” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Чуулган чанарын хөгжил, инноваци, байгууллагын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн цогц арга хэмжээ боллоо.

Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар болон Олон улсын худалдааг дэмжих төслийн (ITDM) удирдагч Стефан Мозер нар оролцож үндэсний чанарын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар байр сууриа илэрхийлэв.

Шадар сайд Х.Ганхуяг хэлсэн үгэндээ Засгийн газраас 2024–2028 онд чанар, стандартын тогтолцоог шинэчлэх, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр “Алсын хараа–2050”, “Шинэ Итгэл–Эрс шинэчлэл” бодлогын хүрээнд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, импорт орлох үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг өргөжүүлэх, технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагыг цохон тэмдэглэж, чанар, стандартын тогтолцоо нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь хэрэгсэл гэдгийг онцоллоо.

СХЗГ-ын дарга С.Батбаатарын мэдээлснээр Дэлхийн чанарын өдөр 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэгдэж ирсэн бол Монгол Улсад 2015 оноос хойш Үндэсний чанарын чуулган тогтмол зохион байгуулагдаж, чанар, стандартаар тэргүүлэгч байгууллагуудыг “Үндэсний чанарын шагнал”-аар шалгаруулдаг уламжлал бүрджээ. Тэрээр энэ жилийн “Өөрөөр сэтгэе” уриа нь чанарын менежментийг шинэ өнцгөөс харах, инноваци болон тасралтгүй сайжруулалтыг дэмжих зорилготойг онцлов.Чанарын баталгаажуулалтын үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх зорилгоор cert.masm.gov.mn цахим системийг ашиглалтад нэвтрүүлсэн бөгөөд уг систем нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ, E-Mongolia, Төрийн төлбөр тооцооны GPS систем зэрэг байгууллагын мэдээллийн сантай холбогдон нэг цонхны зарчмаар үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Мөн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга боловсруулагдаж, УИХ-ын хэлэлцүүлэгт ороход бэлэн болоод байгааг танилцууллаа. Уг хууль нь стандартын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах тогтолцоог бэхжүүлэх чухал шинэчлэл болох юм гэлээ.

Чуулганы үеэр чанарын бодлого, менежмент, инновац, олон улсын чиг хандлага, байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийн боломжуудын талаар мэргэжилтнүүд илтгэл тавьж, оролцогчид үндэсний үйлдвэрлэлийн чанар, үйлчилгээний соёл, олон улсын стандартад нийцсэн шийдлүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцов.

Мөн нээлтэд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ, Чанар бол бизнесийн тогтвортой хөгжлийн суурь бөгөөд удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах замаар олон улсын түвшинд хүрэх боломжтойг онцолж, чанарын дэд бүтцийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

 “Үндэсний чанарын шагнал–2025” эздээр “Шилдэг бүтээгдэхүүн” номинацад Бага рашаант ХХК-ийн “Амин чанар” брэнд, “Шилдэг үйлчилгээ” номинацад Сентрал Фүүдс ХХК, “Шилдэг байгууллага” номинацад Очир Дагинас ХХК тус тус шалгарлаа. Үндэсний чанарын шагнал”-д шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудын  өргөмжлөл цомыг “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав нар гардуулан өгч амжилт хүслээ.

Энэ удаагийн чуулган нь чанарын соёлыг шинэ шатанд хүргэж, инноваци, тогтвортой хөгжлийн бодлогыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна Чанарын шагнал хүртсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн танилцуулга хийгдлээ. 

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05