“МАСТЕР СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Ажлын байран дахь сургагч” хөтөлбөрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, сургалтыг удирдан зохион байгуулах чадвартай мэргэшсэн сургагчдыг бэлтгэх зорилготой “Мастер сургагч” бэлтгэх сургалт 2025 оны 11 дүгээр сарын 6–11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад нийт 16 оролцогч хамрагдаж, “Ажлын байран дахь сургагч”-аар амжилттай төгссөн ба энэхүү хөтөлбөрийн агуулгыг МУИС, МУБИС болон боловсролын салбарын судлаач, экспертүүд хамтран боловсруулан, сургалтыг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Хосмог сургалтын нэгж “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт – II” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Тус төслийг Монгол Улсын Боловсролын яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж, Германы BMZ болон Австралийн DFAT яамдын хамтарсан санхүүжилтээр дэмжин ажиллаж байна.

