МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МҮХАҮТ-аас Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Танхимын 408 хурлын өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОХУ-ын үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудын төлөөлөл, мөн хөдөө аж ахуй, хүнс, зам барилгын машин механизм болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг “Росспецмаш” нийгэмлэг болон бусад компаниуд оролцлоо.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Магнайбаатар оролцож үг хэлэв. Мөн хоёр улсын бизнесийн төлөөллүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, харилцан ашигтай боломжуудыг хэлэлцэв.

Тус уулзалт нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

