(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ, КОМПЛАЕНСЫН ҮНДЭСНИЙ III ФОРУМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025/11/06 0

Форумын нээлтэд, НҮБ-ын суурин төлөөлөгч Яаап ван Хиердэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, болон ОУХБ-ын төлөөлөл цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Эдийн засаг хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан оролцож УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын илгээлтийг уншиж танилцууллаа.
Илгээлтэд бизнесийн ёс зүй, комплаенсын тогтолцоо нь зөвхөн ёс зүйн асуудал бус, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн баталгаа болохыг онцлон тэмдэглэв. Засгийн газар эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, төрийн оролцоог хязгаарлах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буйгаа дурдав. Мөн төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг цахимжуулах E-Business 2.0 платформыг хөгжүүлж, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”-ийг боловсруулж буйг онцоллоо. Тэрбээр форум нь хувийн хэвшлийн ёс зүйтэй, хариуцлагатай соёлыг төлөвшүүлэх чухал алхам гэдгийг дурдаад, оролцогчдод амжилт хүслээ. 

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэллээ. Тэрээр МҮХАҮТ нь 2010 оноос хойш НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”, “Хүний эрхийн конвенци”, “Бизнес ба хүний эрхийн зарчмууд”-ыг гишүүн байгууллагуудад таниулж, хариуцлагатай, шударга бизнесийн орчныг төлөвшүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж ирснийг онцоллоо. 2021 онд байгуулсан Бизнесийн ёс зүйн төвөөрөө дамжуулан комплаенсын соёлыг түгээн дэлгэрүүлж буйгаа дурдав. Энэ удаагийн форум нь өмнөх хоёр форумаар олсон туршлагаа бататгаж, байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчмуудтай уялдуулан бодит хэрэгжилтэд хүргэх зорилготой гэж хэллээ.Түүнчлэн форумыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын LEADER хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулж буй нь онцлог болохыг тэмдэглэв. Цаашлаад бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлага, ёс зүйтэй, тогтвортой үйл ажиллагаа нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын чухал шалгуур болж буйг онцлоод, МҮХАҮТ цаашид гишүүдийнхээ дунд ёс зүйтэй бизнесийн соёлыг төлөвшүүлэх, комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийллээ.

Форумын үеэр хариуцлагатай бизнес, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ/ESG) чиг хандлага, комплаенсын хэрэгжилт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, сайн туршлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.

Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай бизнесийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой боллоо.

НҮБ-ын Даян дэлхий гэрээ нь Дэлхийн 160 гаруй улсад төвтэй, 14000 гаруй компани, 3800 бизнесийн бус байгууллага, 69 орон нутгийн сүлжээ бүхий дэлхийн хамгийн том бизнесийн салбарын тогтвортой байдлын санаачлага юм. Уг гэрээнд одоогийн байдлаар Монгол улсаас нийт 8 жижиг дунд болон томоохон аж ахуйн нэгж байгууллагууд үүрэг амлалт хүлээн элсэн ороод байна.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05