МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ ЖОВАННА ПИККАРРЕТАТАЙ УУЛЗЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккарретатай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл болон инновацийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Мөн талууд Монгол, Италийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан бизнес форум зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлд тодорхой санаачилгуудыг дэвшүүллээ.
Талууд цаашид Монгол, Италийн эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэж, бизнес эрхлэгчдэд илүү өргөн боломж бүрдүүлэхийн төлөө харилцан итгэлцэл, ойлголцолд тулгуурлан үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтоо илэрхийлэв.

