(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЖАРНААР ТООЛОГДОХ ТҮҮХ БҮТЭЭСЭН ТАНХИМЫН ШИНЭ ЖАРНЫ ТҮҮХ ЭХЭЛЛЭЭ

2025/10/27 0

МҮХАҮТ-ын үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

МҮХАҮТ нь үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд, гишүүн байгууллага, Төр хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хөгжин тэлсээр байна. Монгол Улс социализмын он жилүүдэд буюу 1960-аад онд МҮХАҮТ-ыг төрийн яамны дэргэдэх институц хэлбэрээр байгуулж, дэргэд нь Гадаад худалдааны Арбитрийн үйл ажиллагааг хамт эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 1990 онд Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр МҮХАҮТ нь Монголын хамгийн анхны Төрийн бус байгууллага болон зохион байгуулагдаж, гадаад худалдааг дэмжих ажлыг бие даан эрхэлж ирсэн билээ.

Өнөөдөр Монголын компаниудын цар хүрээ, тоо өсч, ажил үйлчилгээний чанар, экспорт болоод импортын хэмжээ эрс нэмэгдэхийн хэрээр МҮХАҮТ-ын үүрэг оролцоо өндөр байж, гадаад ертөнцөд төдийгүй дотооддоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, хувийн хэвшлүүдээ төр, засагтай холбох гүүр болон тэднийхээ эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж 21 аймагт Салбар танхимаа байгуулан, 6500 гаруй гишүүдтэй болсон байна.

Түүхт энэ өдөр ажил үйлс, хичээл зүтгэлээрээ  манлайлсан МҮХАҮТ-ын хамт олон, Салбар танхимын удирдлагууд болон зарим гишүүн байгууллагынхаа захирал, ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнан урамшууллаа.

Арга хэмжээний нээлтийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Гавьяат эдийн засагч Б.Лхагважав нээн, хүрэлцэн ирсэн бүх зочид төлөөлөгчид, нийт ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, байгууллагын түүх уламжлалын талаар дурсан мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх, хатагтай Баярсайханы Жавхлан уншиж сонордуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавд гардуулан өглөө. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон гадаад дотоод түншүүд хамтран ажилладаг байгууллагуудаас ирсэн мэндчилгээнүүдийг уншиж танилцууллаа.

МҮХАҮТ-ын  Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар "БИЗНЕСИЙН СОРИЛТ БА БОЛОМЖ ШИНЭ ҮЕИЙН ТАНХИМ - CHAMBER 5.0" сэдвээр илтгэл тавьж, ирээдүйн зорилго, бизнесийн хөгжлийн хэтийн төлөв, шинэ үеийн танхимын 5 гол бодлогын талаар танилцуулсан нь хүрэлцэн ирсэн зочдын анхаарлыг ихээр татлаа.

Түүхт ойн баярын өдөр Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, олон арван ажлын байр бий болгон, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг бизнес эрхлэгчдийн дундаас шинэхэн "Хөдөлмөрийн баатар" /Хөдөлмөрийн баатар Өгөөж чихэр боов ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл/ төрсөн нь энэхүү арга хэмжээний бас нэг онцлог байлаа.

 Мөн түүхт 65 жилийн ойн баярын үйл ажиллагааны үеэр  МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” хүндэтгэлийн одонгоор зарим хүмүүсийг шагнан урамшууллаа. 

Сайн интернэйшнл ХХК-ийн захирал Баясгалангийн Амгалантуяа

Тулга Техник ХХК-ийн Ерөнхий захирал Чимэдийн Байгальмаа

Цэн газар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хас-Эрдэнэбаатарын Төмөрбаатар

Хүннү эйр ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Пүрэвжалын Мөнхжаргал

Хэнтий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын менежер Дамбаагийн Даваасүрэн

Өвөрхангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Бат-Очирын Ууганбаяр

Дорноговь аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Чулууны Уранцэцэг нар "Хийморь" хүндэтгэлийн одонг гардан авлаа. 

Арга хэмжээний төгсгөлд 21 аймаг дахь Салбар танхимын дарга нар Төв танхимдаа хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйлс гардуулан баяр хүргэж амжилт хүслээ. 

Танхимын санал санаачилгыг байнга дэмжиж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн Гишүүн байгууллагууд, Бизнес эрхлэгчид болон бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг Төрийн болон Төрийн бус байгууллагууд, Олон улсын байгууллагууд, Мэргэжлийн холбоодод гүн талархал илэрхийлье.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05