ОУХТ-Н ДЭРГЭДЭХ “SHETRADES HUB”-УУДЫН УУЛЗАЛТ ЛОНДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Энэ удаагийн уулзалт нь Их Британийн Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэйгээр, SheTrades Commonwealth+ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгис болон Ойрх Дорнодын бүс нутгуудаас SheTrades Hub санаачлагыг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ахиц, ололт амжилтыг дүгнэх, харилцан туршлага солилцох, шилдэг жишээ болон санаачлагуудыг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ ярилцлаа.

Мөн SheTrades Hub хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх, Их Британид үйл ажиллагаа явуулж буй Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон Элчин сайдын яамдтай уялдаа холбоог бэхжүүлэхэд оршино. Мөн SheTrades Hubs-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулж, үр нөлөөг хэмжих арга зүйг хуваалцахын зэрэгцээ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх стратегийг хамтран боловсруулах юм. Тус уулзалтад Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллүүд болон МҮХАҮТ-ыг төлөөлж Төсөл хөтөлбөрийн Газрын дарга А.Энэрэл оролцон SheTrades санаачлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашдын хамтын ажиллагааны талаар 21 орны төлөөлүүд болон ОУХТ-тэй санал солилцлоо.

