(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ыг харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээлсэн үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн дүгнэжээ

2025/10/03 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа, Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Эвлэрүүлэн Зуучлах Зөвлөлийн дарга, шүүгч Т.Болормаа, ОУЭЗХБ-ын суурийн төлөөлөгч Чарльз Болланд, Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн Удирдах Зөвлөлийн дарга Б.Сэргэлэн нар МҮХАҮТ болон Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн байгууллага  хооронд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн талаарх харилцан ойлголцлын санамж бичгээр Талуудын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг дүгнэх албан ёсны уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх М.Сарандаваа уулзалтын үед бизнесийн маргааныг шийдвэрлэх соёлд өөрчлөлт хийх нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын хэмжээ ба өгөөжийг нэмэгдүүлэхэд эвлэрүүлэн зуучлал чухал үүрэгтэйг онцолсон. Танхим Эвлэрүүлэн зуучлалын хуулийн төсөлд 14 саналыг хүргүүлсэн төдийгүй Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөлд арбитр болон бизнесын маргааныг эвлэрүүлэн зуучлалыг Танхимаас үзүүлэх үйлчилгээгээр тодорхойлсон нь хувийн хэвшлийн төлөөллийн төв байгууллага болсон МҮХАҮТ–аас бизнесийн маргаан шийдэлд чухалчлан анхаарч байгаагийн нэгэн илрэл болохыг тэмдэглэсэн байна. 

Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр манай Арбитрын шийдвэрээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тоон үзүүлэлт сүүлийн хоёр жилд өсөөд байгаа нь бизнесийн хүрээнийхэн маргаан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэгээр эвлэрэх-харилцан ойлголцох арга замыг сонгож байгааг харуулж байна гэлээ.

ОУЭЗХБ-ын суурийн төлөөлөгч Чарльз Болланд санамж бичгээр МҮХАҮТ-ын хүлээсэн үүргийг Б.Сэргэлэн даргатай Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төв бүрэн дүүрэн биелүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд Монголын Олон Улсын Арбитрын эвлэрүүлэн шийдвэрлэх ажиллагаанд гарсан дэвшилийг сайшаасан байна.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Эвлэрүүлэн Зуучлах Зөвлөлийн дарга Т.Болормаа, ОУЭЗХБ-ын суурийн төлөөлөгч Чарльз Болланд нар Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Энэхүү уулзалтанд ОУЭЗХБ-ын Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх төслийн зохицуулагч С.Агьзул, Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн ерөнхий медиатор Ч.Баяртуул нар байлцсан байна.

Санамж бичиг нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор  байгуулагджээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21