АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Ерөнхийлөгчий зөвлөх М.Сарандаваа нар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Бангкокын товчооны Байгаль орчин, зохистой хөдөлмөрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Фрэди Гуяакан, Монгол дахь үндэсний зохицуулагч П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын PAGE - Ногоон эдийн засгийн төлөө түншлэл хөтөлбөр; ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, шударга шилжилтийг дэмжих хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгал болон байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог хангах боломж, ОУХБ-ын Зөвлөмжийн дагуу ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх хамтран ажиллагааг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ОУХБ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлэх “Шударга шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахад оролцогч талуудын саналыг тусгаж шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломтойг хэлэлцлээ.
