(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЖҮР ҮР” ХХК ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН ШИНЭ ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2025/09/26 2

Үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” компани бялуу, бейкери бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан баярт үйл явдлаа хамт олон, хамтрачидтайгаа хуваалцаж байна. Олон улсын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийг байгуулснаар салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой боллоо.

Компанийнхаа хуучин үйлдвэрийн дэргэд байгуулсан долоон давхар уг үйлдвэрийн барилга нь 10000 ам.метр талбайтай ба Хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан 4575 ам.метр үйлдвэрлэлийн талбай, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал хадгалах 915 ам.метр талбай бүхий хөлдөөх агуулахууд, 270 ам.метр талбайтай хөргөх агуулахуудыг төлөвлөжээ.

Барилгын хувьд хүнсний үйлдвэрийн шаардлагыг хангасан дэд бүтцүүдийг төлөвлөн, тоног төхөөрөмжүүдийг стандартын дагуу суурилуулсан бөгөөд энгийн орон сууцаар төсөөлбөл 12 давхар барилгатай тэнцэх өндөртэй гэж “Жүр Үр” ХХК-ийн Үйлдвэрлэлийн зөвлөх, төслийн удирдагч Б.Мөнх-Эрдэнэ товч танилцуулав.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнд төрөөс хүнс үйлдвэрлэгчдийг дэмжсэн нь цагаа олсон бодлого болсныг “Жүр Үр” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхзул үйлдвэрийн нээлтийн үеэр онцлон хэлж байв.

Үйлдвэрийн нээлтийн үеэр Ерөнхий захирал Б.Мөнхзул, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон үйлдвэрээр зочилж асуудлыг нь нээлттэй сонссон бөгөөд энэ хүрээнд 2022 онд манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тэр үед яг энэ газарт бид ирээдүйн үйлдвэрээ байгуулахаар худалдаж авахаас нь эхлээд, дэд бүтцийг шийдэх зэргээр зургаан жилийн турш үе шаттай бэлдэж байгаагаа танилцуулж байв. Харин өнөөдөр 3 жилийн хугацаанд Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй бодлогууд, Жүр Үрийн хамт олны 27 жилийн хичээл зүтгэл, хөлс хүч, итгэл сэтгэл шингэсэн шинэхэн үйлдвэр маань нээлтээ хийж байгаад Жүр Үрчүүд бид туйлын баяртай байна" гэлээ.

Улс орны аюулгүй байдлын баталгааны нэг чухал хэсэг нь хүнсний хангамж, аюулгүй байдал. Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, чанар, эрүүл ахуйн ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хэрэглэгчдэдээ хүргэдэг нь “Жүр Үр” ХХК-ийн онцлог давуу тал. Улс үндэстэн бүхний уламжлал, хоол хүнсний хэрэглээний соёлоос хамаарч амтлах мэдрэмж нь харилцан адилгүй. Тэгвэл Монгол хүний амтлах мэдрэмж, таашаалд төгс нийцсэн төрөл бүрийн амтыг гаргаж байгаа нь Аз жаргалаа хуваалцъя уриатай “Жүр Үр” ХХК-ийн бас нэг онцлог давуу тал билээ.

ХБНГУ-ын Wolf брэндийн агааржуулалтын нэгдсэн систем, хамгийн орчин үеийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, бактерийн эсрэг өнгөлгөөтэй сан техникийн тоноглол, БНСУ-ын Daewoo брэндийн цэвэр усны нөөцийн танк, Герман улсын Tosun брэндийн цахилгаан холболтоор тоноглосон. Үйлдвэрийн барилгын хананд мэс заслын өрөөний зориулалтын бактер үржихгүй "сleanroom” шаардлага хангасан материалыг сонгосон ба барилгын хяналт удирдлагын SCADA системыг нэвтрүүлжээ.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг Герман, Нидерланд, Итали, Испани зэрэг Европын орнуудад үйлдвэрлэсэн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэлийн өндөр хүчин чадлын автомат шугамууд, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Ингэснээр хүнсний аюулгүй байдал, чанар, стандартыг хангасан хамгийн сүүлийн үеийн гүн хөлдөөх технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийн бүтээмжийг 2-4 дахин нэмэгдүүлэн, хүчин чадлыг 50-200 хувиар өсгөх боломж бүрдлээ.

Энэ үйлдвэрт цэвэр усны дөрвөн шугамыг ашигладаг. Төвийн шугамаас ирж буй усыг цэвэрлэгээ үйлчилгээнд мөн усыг цэвэршүүлэн эрдэсжүүлж бүтээгдэхүүний орц найрлагад ашигладаг бол урвуу осмосын таван дамжлагат ус цэвэршүүлэгчээр шүүсэн усыг Агаар боловсруулах төхөөрөмжид ашиглан дотор орчны чийгшлийг хангаж байна. Манай орны хуурайшилттай уур амьсгалд гурилан бүтээгдэхүүн маш хурдан чийгээ алдах тул цагт хоёр тонн усыг уур болгон дотоод орчныг чийгшүүлэх агааржуулалтын систем ажиллаж байна.

Түүнчлэн ус цэвэршүүлэх явцад гарч буй саарал усыг зүлэгжүүлэлт, талбайн цэвэрлэгээ, 00-н хэрэглээнд давхар ашиглаж байна.

Үйлдвэрийн хаягдал усыг өөрийн дэргэдэх хаягдал ус урьдчилан цэвэршүүлэх байгууламждаа цэвэрлээд, Монгол Улсын хаягдал усны стандарт хангасан усыг төвийн шугам сүлжээнд нийлүүлж байна.

10000 ам.метр талбай бүхий энэ барилга нь эрчим хүчний хэмнэлттэй.

Мөн эрчим хүчний хэмнэлттэй барилга болсныг тэд нотолж чадсан. Өнгөрсөн өвөл барилгын дотор заслын ажил явагдсан юм. Тэгэхэд бид ийм талбайтай барилгад авахаар тооцоолсон халаалтынхаа 10 хувийг авахад, барилга 10-15 хэм дулаан байсан. Тэгэхээр 90 хувийн хэмнэлт гарсан гэсэн үг. Үйлдвэрийн шарах шүүгээнүүд ажиллахад дулаан ялгарах тул төвийн дулааныг хэрэглэх шаардлага бараг гарахгүй гэсэн үг. Энэ бүхэн дулаан тусгаарлагч хана, тусгай зориулалтын цонх зэрэг өндөр чанартай материалтай холбоотой юм.

Үйлдвэрт олон шарах шүүгээ ажилладаг тул эрчим хүчний хэрэглээ ихтэй. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ хийгээр бүрэн шийдэж, хийн хангамжийн системийг суурилуулснаар дутагдалтай байгаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд ачаалал өгөхгүй, нэг үйлдвэр ч гэсэн өөрийн эрчим хүчний асуудлыг дотроо шийдэж чадсан байна.  
 

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй 1990-ээд оны ороо бусгаа цагт Монгол оронд хүнсний бараа бүтээгдэхүүн ховор живэр, хүмүүсийн хүнсний хэрэглээ хэдхэн нэр төрөлд эргэлдэж байв. Монголчууд хувийн бизнесээ эхлүүлж, алдаж онож явсан тэр үеийн төлөөллүүдийн нэг нь “Жүр Үр”-ийн үүсгэн байгуулагчид санал нэгдэж бусдын жишгээр гадаадад ажиллаж, хурааж хуримтлуулсан хэдээрээ анхны байраа авахын оронд бизнесээ эхлүүлэх хөрөнгө оруулалтыг хийжээ. Ийнхүү 1998 онд хаалгаа нээсэн жижигхэн бялууны цех өнөөдөр байгальд ээлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, Монголчууд үндэснийхээ брэндээр дамжуулан сүүлийн үеийн технологи эзэмших боломж бүрдсэн үйлдвэр болтлоо өргөжин тэлжээ.

Анхны бялуугаа худалдаанд гаргаж байхдаа монголчууддаа амт, чанартай бүтээгдэхүүн хүргэе гэж зорьсон. Түүнээс өндөр ашиг, нэр хүнд олъё гэж зориогүй. Энэ зорилгынхоо төлөө уйгагүй ажилласаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Хэрэглэгчдийн итгэл, нэр хүнд аяндаа ирдгийг манай хамт олны хичээл зүтгэл, цаг хугацаа харууллаа. Тиймээс ч олон жил зорьсон шинэ үйлдвэрээ нээж байгаа баярт мөч бол бид бүхний хувьд маш их үнэ цэнтэй.

Монголчууд хэрэглэдэг бус хийж бүтээдэг улс орон болоход, үндэсний брэндийг өргөжүүлэн хөгжүүлэхэд, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, Монголчууд технологи эзэмшихэд, эх орноо хөгжүүлэхэд, улс орны аюулгүй байдлын чухал хэсэг болсон хүнсний хангамж аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд бидний сэтгэлээ шингээн бүтээн байгуулсан энэ үйлдвэр маань хувь нэмрээ оруулж байгаа нь хамгийн чухал үнэт чанар хэмээн бахархаж байна.

Энэ үйлдвэр нь зөвхөн манай компанийн хөгжил дэвшлийн төдийгүй та бүхэнтэй цаашдын хамтын ажиллагаагаа улам бататгах шинэ боломжийн эхлэл гэж бид үзэж байна. Жүр Үрчүүд бид хэрэглэгч, харилцагч та бүхэндээ илүү чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Хэмээн ерөнхий захирал Б.Мөнхзул нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

 


haluun bayr hvrgey vndesnii vildvrlelee demjinee amjilt
haluun bayr hvrgey vndesnii vildvrlelee demjinee amjilt
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05